04 03/2024
3G дээд хурд 21Mbps хүртлэх хурдаар ашиглах боломжтой боллоо.
Та МОНГОЛдоо багцын хэрэглэгч үү? Эсвэл МОНГОЛдоо багц руу шилжихээр төлөвлөж байна уу?
Бидний өдөр тутмын амьдрал, ажил хэргийн харилцах хэрэгцээг цогцоор нь хангаж буй МОНГОЛдоо багц хамгийн их яриа, дата , мессеж эрхтэй болохоор хэрэглэгч бүр сэтгэл ханамж дүүрэн байгаагаа илэрхийлсээр байгаа билээ.
Тэгвэл СКАЙтел групп хэрэглэгчдийнхээ таалалд нийцсэн энэ эрхэм үйлчилгээг улам өнгөлөн 2016 оны 4-р сарын 15-ны Сугар гарагаас эхлэн МОНГОЛдоо багцын хэрэглэгчидийн интернетийн хурдыг 2,6 дахин нэмэгдүүлж 3G технологийн хамгийн дээд хурд болох 21mbps-д хүргэсэн мэдээгээр сонорыг тань мялаахад таатай байна. Та 21 Mbps хүртэлх өндөр хурдаар онлайн контентуудыг тасалдалгүй үзэж, өөрт ашигтай чухал мэдээллээ хором мөч алдалгүй авч, өнөө үеийн интернетийн хамгийн бодит өндөр хурдыг мэдрэх боломжтой боллоо. Мөн монгол орны 21 аймаг, 350 орчим сум сууринд буй СКАЙтелийн дараа төлбөрт бүх хэрэглэгч 2016.04.01-нээс 1mb датаг 6 төгрөгөөр буюу 90% төсөг үнээр ашиглаж эхэллээ.
Жич: Хэрэглэгч таны холбогдож байгаа төхөөрөмжийн загвар, үзүүлэлт, хамрах хүрээ станцын ачаалал зэргээс хамаарч энэхүү хурд тодорхой хэмжээнд хэлбэлздэг болохыг анхааруулж байна.
Ирээдүйг хамтдаа өнгөлье.
04 03/2024
01 02/2024
16 01/2024