04 03/2024
Интернет хүмүүс бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ төдийгүй асар их мэдээллийн сан юм. Энэ санд бидэнд тустай, үнэ цэнэтэй мэдээллүүд багтахын зэрэгцээ хэмжээлшгүй хор хөнөөлтэй саар муу нь ч бас бий. Ёс бус гэмт хэрэг, садар самууныг сурталчилсан мэдээллийг агуулагч цахим хуудсууд тоо томшгүй бөгөөд гагцхүү тэр болгоноос өөрийгөө болоод гэр бүл, үр хүүхэд, байгууллага хамт олон, цаашлаад улс орноо хамгаалах нь нэн чухал асуудал юм. СКАЙмедиагийн хэрэглэгч та 7676-9000 дугаарт хандан “Аюулгүй Интернет” үйлчилгээг үнэ төлбөргүй ашигласнаар энэ асуудлаас урьдчилан сэрэмжилж, зохистой бус вэб хуудсуудаас хамгаалагдаж чадна. “Аюулгүй интернет” үйлчилгээг идэвхжүүлснээр та интернет орчинд байх үедээ санамсаргүйгээр болон санаатайгаар зүй бус цахим хуудсуудад хандах боломжгүй болж, хандахаар оролдсон тохиолдолд тухайн хуудас нээгдэхгүй болох юм.
04 03/2024
01 02/2024
16 01/2024