МОНГОЛдоо НЭГЭН ЗЭРЭГ 5 ХҮНТЭЙ ЯРИНА

2016-04-07 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Салбартаа байнга анхдагч нь байж чаддаг СКАЙтел компани дараа төлбөрт МОНГОЛдоо үйлчилгээнийхээ одоогийн болон ирээдүйн шинэ хэрэглэгчдэдээ үүрэн, суурин холбооны, гадаад, дотоодын 5 хүртэлх хэрэглэгчтэй нэгэн зэрэг холбогдох боломжийг олгож байна. Давхар дуудлага авах, давхар дуудлага хийх энэхүү үйлчилгээ 2016 оны 4-р сарын 4-нөөс “МОНГОЛдоо”-гийн хэрэглэгчдэд үнэ төлбөргүй идэвхэжлээ.

Хэрэглэгч танд ирж буй дуудлага бүр хамгийн үнэ цэнэтэй. Бид харилцаа холбооны хамгийн хурдан, хамгийн найдвартай бодит хэрэглээ болсон утсан холбоогоор өдөр бүр нэгэнтэйгээ орон зай хамаарахгүй холбогдсоноор хөдөлмөр, цаг зав, хүч хөрөнгөө ихээхэн хэмнэж, хөнгөвчлөн амьдарч байна. Давхар дуудлага хийх үйлчилгээний тусламжтайгаар та найз нөхөд, ажлын хамтрагчидтайгаа ч цаг алдалгүй яриа өрнүүлж, ажлаа амжуулах боломжтой. Ийнхүү утсаар авсан мэдээлэл таныг шийдвэр гаргахад нөлөөлж, ажил амьдралаа зохицуулахад амин чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Үүрэн болон суурин бүх сүлжээнд сэтгэл амар хүссэнээрээ ярих, бүх сүлжээнд хязгааргүй мессеж бичих, хамгийн их дата эрхтэй МОНГОЛдоо үйлчилгээг харилцаа холбооны салбарт шинээр нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцэж, СКАЙтелчууд бидний хувьд хором бүр хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээн авч байна. Энэ их урам биднийг хэрэглэгчдэдээ чиглэсэн олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшуулал бий болгох гол түлхүүр болдгийг хэлье.

Хөгжил дэвшилд манлайлах гэрэлт ирээдүйг МОНГОЛдоо хамтдаа бүтээх МОНГОЛдоо багцын эрхэм хэрэглэгч танд ирэх дуудлага бүр үнэ цэнэтэй.