ДАТА ҮЙЛЧИЛГЭЭ МВ АЛХАМД ШИЛЖЛЭЭ

2016-03-31 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Бүх зүйл Ухаажиж буй энэ цахим цаг үед интернэт хүн бүрийн байнгын хэрэглээ болж, ярих, мессэж бичих хэрэгцээ бидний нүдэн дээр улиг болон орхигдож байна. Хэдхэн жилийн өмнө интернэтийн хурдыг Byte /байт/-аар хэмжиж байгаад Kilobyte /килобайт/-д шилжүүлж байсан бол, өнөөдөр ийм бага нэгжээр хэмжих боломжгүй болжээ. Гар утасны интернэтийг и-мэйл шалгах төдийхнөөр ойлгож байсан бол өнөөдөр суурин интернэтийн сүлжээнээс хамаагүй хурдтайгаас гадна, хэрэглээний цар хүрээ хязгааргүй боллоо.  СКАЙтелийн хамгийн өндөр хурдны, өргөн зурвасын сүлжээний дундаж хурд 2mbps бөгөөд 1 секундэд 2048 КВ дата урсана гэсэн үг. Энэ маш хурдан сүлжээнд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх хэрэглэгчдийнхээ интернэтийн хэрэгцээг хангахын тулд СКАЙтел компани дараа төлбөрт үйлчилгээний дата тооцоолуурыг 2016 оны 4-р сарын 1-нээс эхлэн КВ /килобайт/-аас МВ /мегабайт/-ын шинэ алхамд шилжүүллээ. Ухаалаг утастай хүн бүрийн гол хэрэглээ нь дата бөгөөд бүхий л аппликэйшний дата тооцоолуур нь МВ болон GB-аар илэрхийлэгддэг тул КВ нэгжид шилжүүлэн тооцоолоход төөрөлдөж, байнга ойлгомжгүй байдал үүсдэг. Тиймээс хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад үндэслэж, дата хэрэглээг МВ-ын алхамд шилжүүлэн, илүү хэмнэлттэй үнээр, энгийн ойлгомжтой нөхцөлөөр ашиглах боломжийг СКАЙтел компани анхлан бий болгож байна.

Шинэ алхамд шилжсэнээр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид датаг хуучнаасаа 90% хөнгөлөлттэй үнээр байнга ашиглах ба задгайгаар тооцвол, 1 МВ дата 61₮ байсан бол одоо 1 МВ дата 6₮ болно. Сард дунджаар 1 GB дата задгайгаар ашиглахад 62,915₮ төлөх байсан бол шинэ нөхцөлөөр ердөө 6,144₮ төлнө гэсэн үг. Ийнхүү СКАЙтелийн өндөр хурдны, хөдөлгөөнт интернэтийг хэрэглэгч өөрт үр ашигтайгаар хэрэглэх тун таатай орчин бүрдэж байна.   

Үндсэн багцын дата эрх дуусахад цаашдын дата хэрэглээ нь энэхүү Монголд байхгүй цоо шинэ нөхцөлөөр тооцогдох учир “дата төлбөр өндөр гарах вий” гэх хэрэглэгчийн айдас төгсвөр болно.

Одоо дата багц идэвхжүүлчихсэн байгаа дараа төлбөрт үйчилгээний хэрэглэгчдийн эрх 2016.04.01-нээс автоматаар цуцлагдаж, МВ-ийн шинэ алхмаар төлбөр бодогдож явна. Харин Контентод суурилсан Facebook, social, news, video багцын идэвжүүлэлтийн хугацаа дууссанаар цуцлагдаж, дахин ашиглагдахгүйг сайтар анхаарна уу.       

Дата үйлчилгээний цоо шинэ үед тавтай морил!