СКАЙТЕЛ “ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД” АЯНГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

2016-03-18 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах зорилготой “Илгээлтийн эзэд” аянг Дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар санаачлан хэрэгжүүлж байна. Дуучид 3 болон 4-р сард Улаанбаатар хот, хөдөө орон нутгуудад тоглолтоо хийж, тоглолтынхоо орлогоос эд материал хэлбэрээр малчдад хүргүүлэх юм байна. СКАЙтел компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Илгээлтийн эзэд”-ийн сайн үйлсийн аянг дэмжин ажиллаж байна.


Гэрэл зургийг www.mpa.mn