ХАЛУУН ДОТНО ЯРИА ДЭЛГЭХ МИНИЙ ТОЙРОГ ҮЙЛЧИЛГЭЭ

2016-02-26 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Бид өдөр бүр ойр дотны хүмүүстэйгээ холбоотой байж, яг л дэргэдээ байгаа мэтээр төсөөлөн, байнга хамтдаа байхыг эрхэмлэдэг билээ. СКАЙтел компани 2016 оны 2 сарын 25-ны өдрөөс “Миний тойрог” үйлчилгээг нэвтрүүлж, хүмүүсийн энэ эрхэм хүслийг биелүүлж эхэллээ. Та өөрийн ойр дотны, хамгийн их ярьдаг 5 хүний дугаарыг Миний Тойрог үйлчилгээнд бүртгүүлэн ердөө 30₮-өөр ярих боломжтой юм. Хамгийн онцгой нь юу вэ гэвэл, Монголын “үүрэн болон суурин” бүх операторын утасны дугаарыг “МИНИЙ ТОЙРОГ”-тоо бүртгэж халуун дотно яриа өрнүүлэх боломжтой юм. 

Хэрхэн бүртгүүлэх вэ гэж үү? 

Дугаар нэмэх

+ДУГААР 555

Жишээ нь: +91******

Дугаар хасах

-ДУГААР 555

Жишээ нь: -99******

Дугаар шалгах

ALL          555

 Санамж:

       •  Тусгай дугаар болон олон улсын дугаарыг бүртгэх боломжгүй.

       •  Урьдчилсан төлбөрт бүх хэрэглэгчид ашиглах боломжтой. Байгууллагын хэрэглэгчдэд хамаарахгүй.

Одооноос эхлэн өдөр тутамд болсон хөгжилтэй, хөгтэй, баяртай, жаргалтай, сайн сайхан мөч бүхнээ хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаж, илүү ойр, илүү холбоотой байх боломжтой боллоо.

СКАЙтел ирээдүйг өнгөлнө.