ҮНДЭСНИЙ СУПЕР ЛИГИЙН “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ 2016”

2016-02-23 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтел групп спорт, олон улсын уралдаан тэмцээн, олимпизмийг дэмжих нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд МҮСБХ-ноос зохион байгуулдаг “Үндэсний супер лиг”-ийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилладаг. Уламжлал ёсоор 2016 оны БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ-ыг хамтран зохион байгуулах гэж байна. Тоглолт 2016 оны 2-р сарын 26-28-ны өдрүүдэд, Эрдэнэт хотын Хангарьд спортын ордон болон Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордон, Олимп цогцолборт зохиогдоно.


Бүх оддын тоглолтын үеэр зохиогдох багийн, тамирчдын ур чадварын, үзэгчдийн дундах тэмцээний шилдгүүдийг СКАЙтел компани өөрийн нэрэмжит шагнал болох ухаалаг утас, 90**-ээр эхэлсэн азын шинэ дугаараар шагнах болно. 
Шилдэг тоглолтууд, сэтгэл сэргээсэн урлагийн тоглолтууд үзэхийн хажуугаар цэвэр агаарт гарч, гэр бүл, үр хүүхдээ салхилуулах сайхан боломж үзэгч та бүхэнд нээлттэй байна. 


Тус тэмцээнтэй холбогдуулан СКАЙтел групп албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтийн дунд сонирхолтой уралдаан зарлаж байгаа ба тус уралдаанд идэвхтэй оролцон Бүх Одод тоглогчдын гарын үсэгтэй өмсгөл, мөн сагсан бөмбөгийн эзэн болоорой. 

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

ТОГЛОЛТ ӨДӨР, ЦАГ ХААНА ЗОХИОГДОХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД
Монгол Улсын Залуучуудын шигшээ баг, АНУ-ын Легионеруудын шигшээ багуудын халз тоглолт 2016.02.26-ны өдрийн 17.30 цагт
Эрдэнэт хот, Хангарьд Спортын ордон
 
•    Гайхамшигт Спрайт Слэм Данк
•    Ур чадварын тэмцээн
•    Багийн тэмцээн
•    Үзэгчдийн дундах сонирхолтой тэмцээн
•    Урлагийн тоглолт
 
БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ 2016.02.27-ны өдрийн 12.00 цагт Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордон, Олимп цогцолбор
Монгол Улсын Үндэсний шигшээ баг, АНУ-ын Легионеруудын багуудын халз тоглолт 2016.02.28