04 03/2024
Бид утасны дугаараа сонгохдоо өөрт шинэ боломжийг бий болгож, амжилт, аз жаргал, сайхан бүхнийг авчрах тийм л тоонуудаас бүрдсэн байхыг чухалчилдаг. Эсвэл өөрийн, хайртай хүмүүсийнхээ төрсөн он, сар, өдөр оролцсон, мөн амьдралд нь тохиолдсон тэмдэглэлт үйл явдлын өдрийг сонгох нь олонтоо. Ихэнхдээ нүдэнд хамгийн ойр туссан, хэн нэгэнд хэлэхэд, санахад хялбар тооноос бүрдсэн дугаарыг авдаг шүү дээ.
Яг л таны хүссэн, амьдралын чиг шугам, үзэл бодлыг тань илтгэх шинэ дугааруудыг СКАЙтел урамшуулалтай үнээр санал болгож байна. СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний энгийн дугаар 3000₮-ийн үнэтэй, 30 хоногийн үйлчилгээний хугацаатай ба энэ хугацаанд өөрийн сүлжээнд мессэж хязгааргүй бичих урамшуулалтай. Мөн 9000₮-ийн үнэтэй, 90 хоногийн хугацаатай шинэ дугаарыг сонгосон тохиолдолд 90 хоногийн турш өөрийн сүлжээнд мессэж хязгааргүй бичих бөгөөд үүрэн, суурин бүх сүлжээнд 30₮-өөр ярина. Мессэж бидний ажил, амьдралыг хормын хугацаанд холбож, амьд харилцаанд оруулж чаддаг үнэ цэнэтэй, шидэт зурвас гэж хэлэхэд илүүдэхгүй байх. Бүтэн сар, улирлын хугацаанд мессэж хязгааргүй бичнэ гэдэг бас л аятай боломж юм.
Урьдчилсан төлбөрт азын шинэ дугаар 10000₮-ийн төсөг үнэтэй боллоо. Мөн л 30 хоногийн хугацаанд бүх сүлжээнд 30₮-өөр ярих, сүлжээндээ хязгааргүй мессэж бичих эрхтэй бөгөөд одоо ашиглаж буй дугаартайгаа хослуулан авах завшаантай. Аз гийсэн шинэ ирээдүйгээ цогцлооход тань СКАЙтелийн шинэ дугаар дэм болох нь дамжиггүй.
Урамшууллын хугацаа 2016 оны 3-р сарын 31 дуустал үргэлжилнэ.
Урьдчилсан төлбөрт үйлчилгээний урамшуулалт нөхцөл
Дугаарлалт | Дугаарын үнэ | Ярианы үнэ | Дагалдах нэгж | Үйлчилгээний хоног | Урамшуулал |
---|---|---|---|---|---|
Энгийн дугаар | 3000₮ | 30₮ | 1000 нэгж | 30 хоног | Сүлжээндээ 30 хоног мессэж хязгааргүй |
9000₮ | 6000 нэгж | 90 хоног | Сүлжээндээ 90 хоног мессэж хязгааргүй | ||
Азын дугаар | 10000₮ | 5000 нэгж | 30 хоног | Сүлжээндээ 30 хоног мессэж хязгааргүй |
Сурталчилгааны их хэмжээний мессэж явуулахаас сэргийлэх үүднээс мессэж явуулах өдрийн хязгаар 150 байна.
04 03/2024
01 02/2024
16 01/2024