04 03/2024
Харилцаа холбооны салбарт байнга шинийг бүтээгч, салбарын хөгжлийн хурдасгуур СКАЙтел компани дахин шинэ үеийг нээж, сүлжээндээ, бусад сүлжээнд гэх уламжлалт ойлголтыг халж Монголдоо үүрэн болон суурин бүх сүлжээнд сэтгэл амар хүссэнээрээ ярих, бүх сүлжээнд хязгааргүй мессэж бичих, хамгийн их дата эрхтэй МОНГОЛдоо үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.
МОНГОЛдоо дараа төлбөрт үйлчилгээ 10,000₮, 20,000₮, 40,000₮, 70,000₮, 100,000₮-ийн багцын сонголттой. Мөн хэрэглэгчид 40,000₮, 70,000₮ болон 100,000₮ -ийн багцыг сонгосноор 9000**** шинэ дугаарлалтаас авах боломжтой болно.
Амьдралын үнэ цэнэтэй хором мөч бүхнээ дотны хүмүүстэйгээ цаг алдалгүй хуваалцах, найдвартай, амьд харилцааг бий болгох нь МОНГОЛдоо үйлчилгээний эрхэм зорилго юм.
Хөгжил дэвшилд манлайлах гэрэлт ирээдүйг МОНГОЛдоо хамтдаа бүтээцгээе.
04 03/2024
01 02/2024
16 01/2024