Шинэ бэлгэдэл буюу логоны тайлал

2016-01-25 Видео реклам

Манай шинэ бэлгэдэл гурван өнгөнөөс бүтнэ. СКАЙтел компаний нэр өөрөө Тэнгэрийн Холбоо гэсэн утгатай. Тиймээс бид тэнгэрийн мөнхөд  орших утга санаа агуулсан гүн хөх өнгийг сонгосон. Нарны торгон туяа, эрч хүчээр тэнгэр өөд тэмүүлэх хурд хүчийг өдөр тутам хамгийн энгийн зүйлээр төлөөлүүлэх  санааг хадгалсан.  Үүлний цагаан өнгөөр ариун гэгээнийг бэлгэдлээ. Аз жаргалын энгийн шийдэл зүрх сэтгэлийн хөлөг онгоц. 

Тэнгэр бол цаглашгүй, агуу, орон зай, хязгааргүй, мөнх, ирээдүйг илтгэдэг Үүл нь хур бороо, хөнгөн, ариун, мөрөөдөл, шим, баялаг гэсэн утгатай Нар бол шинэ, ирээдүй, амьдрал, гэрэл гэгээ, энерги, эрч хүчний илэрхийлэл.