Тэнгэрийн Холбоочид Лого бүтээх баяраа тэмдэглэлээ

2016-01-25 Онцлох Үйлчилгээ

Ирээдүйг Өнгөлөхийн төлөө Скайтел компаний ажилчид шинэ бэлгэ тэмдгээ гар бие нэгдэн бүтээж, шинэ логоныхоо баярыг тэмдэглэлээ. Дүн өвлийн жаврыг үл ажран, халуун дулаан сэтгэлээр хандаж, компаниараа бахархан, компанийхаа шинэ өнгө төрх, уриа, түүнийг учир бэлгэдлийг ухамсарлан, бүгд урам зориг дүүрэн байлаа. Логогоо бүтээх тэр агшинд Монгол айл бүрийн амьдралд баяр баясал нэмэх чин эрмэлзэл Тэнгэрийн Холбоочдын зүрх сэтгэлд шингээстэй байсан нь бахархууштай.