1000%-ийн бонустай цэнэглэгч карт худалдаанд гарлаа

2016-01-24 Урамшуулал

Та СКАЙтелийн 5000₮-ийн картаар дансаа цэнэглэхэд 1000%-ийн бонус нэмэгдэж таны данс 55000₮-ийн нэгжтэй болно гэж төсөөлж байв уу? Хамгийн Том урамшуулал бол 100%-ийн бонус гэдэг ойлголт бидний ой тойнд аль хэдийн тогтчихож. Энэ ойлголтыг эвдэж, СКАЙтел компани урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулан 1000%-ийн бонустай  5000₮-ийн цэнэглэгч картыг худалдаанд гаргалаа.

Тус картаар дансаа цэнэглэх бүрт та 10%, 100%, 1000%-ийн бонус нэгж бэлгэнд авах ба бонус нэгжээ 8 хоногийн хугацаанд сүлжээ харгалзахгүй яриа, мессэж, мөн задгай дата үйлчилгээндээ ашиглах боломжтой. Давхар цэнэглэлт хийхэд таны дансанд бонус нэгж нэмэгдэж орохоос гадна, бонус нэгжээ ашиглах хугацаа сүүлийн цэнэглэлтээс хойш 8 хоногоор нэмэгдэх болно.

Хэрэглэгч та бонус нэгжээ шалгахдаа BONUS гэж бичээд 2016 тусгай дугаарт мессэж илгээгээрэй.