“МОНГОЛ БАДАРЧИН” АМАЙ-ДАА АЯЛАЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

2012-12-24 Нийгмийн хариуцлага

Мөн “Скайтел” групп нь нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд энэхүү төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллаж, дэлхийн 244 орны 400 гаруй операторт холбогдох роуминг үйлчилгээ, олон улсын IP дугаар, Now үйлчилгээ болон сүүлийн үеийн гар утас зэрэг техникийн дэмжлэг үзүүлэн монголчууд та бүхэндээ мэдээлэл хүргэх их ажилд хувь нэмрээ орууллаа.

Монгол улсаа төлөөлөн сурталчлах, гадаадын ёс  заншил, соёл иргэншил, хөгжил дэвшлийг Монголчууд бидэндээ таниулах их үйлсийн эзэн МОНГОЛ БАДАРЧИН АМАЙ-даа нийт Монголчуудынхаа өмнөөс амжилтыг хүсэн ерөөе!