Боловсролыг дэмжигч “Скайтел” групп “Их сорил – 2013” ивээн тэтгэгчээр ажиллалаа

2013-01-23 Нийгмийн хариуцлага

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нийслэлийн лаборатори 1-р сургуулийн нэрэмжит физикийн “Их сорил – 2013” олимпиад өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Сүүлийн жилүүдэд хамгийн эрэлт өндөртэй болоод буй физик сэтгэлгээтэй орчин үеийн иргэн, физикийн өндөр мэдлэгтэй инженер, техникийн мэргэжилтэн, физикч нарыг бэлтгэх зорилготой энэхүү олимпиад нь  13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр “Скайтел” групп хамтран ажиллалаа.

Эд материал, биет бүтээлээс илүү хүний оюуны хөгжил, хүүхэд багачуудын боловсрол эх орны ирээдүйг тодорхойлж буй өнөө үед бүхий л салбарт амжилт гаргасан инженер техникийн мэдлэгтэй шижигнэсэн залуус бэлтгэгдэж буй нь бахархалтай харагдаж байлаа.