04 03/2024
Оюутан залуучуудын хүсэн хүлээж байдаг уламжлалт арга хэмжээ болсон Скайтел компаний нэрэмжит спорт аялалын Туриад тэмцээн 04-р сарын 26-28-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагааны зорилго нь нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, залуу үеийн бие бялдрын хүмүүжлийг дээшлүүлэх зорилготой бөгөөд оюутан залуучуудад хөдөлгөөн, эрүүл мэнд, спорт явган аялалын ач холбогдлыг ойлгуулж, тэдний оюуны алжаал ядаргааг тайлах, 5-р сард болох оюутны спортын их наадмын аялалын тэмцээнд оролцох баг тамирчдыг шалгаруулах, залуучуудынн үерхэл нөхөрлөл, сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэдэгт оршино.
Тэмцээн 04-р сарын 26-28-ны өдрүүдэд Налайх, Туулын таван салаа, Гачуурт гэсэн чиглэлээр 30 км замд МАЯСАХолбоо болон Скайтел ХХК хамтран зохион байгуулж явуулсан бөгөөд уг үйл ажиллагааны нээлт 26-ны өдрийн 8:30 цагт Төв Цэнгэлдэхэд болж, 9:00 цагаас тусгай автобусаар Налайх хүрч, 11:00 цагаас Туриад-2013 спорт аялалын тэмцээний гараа эхэлсэн юм.
Уг тэмцээнд 27 их дээд сургуулийн 40 гаруй баг тамирчид 7 төрлийн тэмцээнд авхаалж самбаа, хүч чадал, оюун ухаанаа сорин оролцон бөгөөд залуу хүний эрч хүч, идэвхи оролцоог харуулсан сайхан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Оюутан залуусын нийгмийн идэвхи оролцоог дэмжин ажиллаж буй Спорт аялалын Туриад тэмцээнийг зохион байгуулагч байгууллагууд болох МАЯСАХолбоо болон Скайтел ХХК-ийн хамт олоны цаашдын ажилд амжилт хүсье.
04 03/2024
01 02/2024
16 01/2024