АМЖИЛТЫН БУУХИА АНГЛИЙН ТЭНГЭРТ ҮРГЭЛЖИЛСЭЭР

2012-12-07 Нийгмийн хариуцлага

Өдгөө 26 настай тэрбээр анхны олимпдоо оролцож, хүрэл медалиар энгэрээ чимсэн нь Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд 6 дахь медалийг эх орондоо авчирсан амжилт юм. Аугаа түүхийг бүтээж амжилтын буухиаг эхлүүлэн  Монголынхоо эрдэнэсийн дээжээр бүтээсэн, олимпийн медалийн эзэн болсон С.Ням-Очиртоо нийт ард түмнийхээ өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлэн, цаашид спортын олон олон уралдаан тэмцээнүүдээс улам олон медалийг эх орондоо авчрахыг хүсэн ерөөе!  Дашрамд дурдахад МҮОХ-ны  Алтан түнш Скайтел групп “Амжилтын буухиа”  аянг өнгөрөгч оны 12 сараас эхлэн явуулж буй бөгөөд  Монголынхоо баг тамирчдын уралдаан тэмцээнд оролцох амжилт бүхэнтэй цуг Скайтелийн хамт олон, нийт хэрэглэгчдийн сэтгэл шингэсэн   гэдгийг хэлэхэд таатай байна.