Скайтелийн залуус Туул голоо цэвэрлэлээ

2013-06-27 Нийгмийн хариуцлага

Зуны зугаатай цаг хэдийнээ ирж, нийслэлчүүдийн амралт зугаалга эхэлсэн энэ үед байгальд ээлтэй Скайтел компанийн залуус Туул голоо зориод ирлээ. Ингэхдээ ихэнх амрагчдын адил чөлөөт цагаа өнгөрөөх бус харин амралт зугаалгын төв бүс төдийгүй усны ундарга болсон Туул голоо цэвэрлэх үйлсийг дэмжиж, нэгдсэн юм.

Туул гол маань бидний очих хамгийн дуртай газар байсаар ирсэн ч бас хамгийн хогтой газрын тоонд жилээс жилд дээгүүр жагссаар ирсэн билээ. Тиймээс Скайтел компаний залуус энэ жил хоггүй, цэвэр Туул голдоо амрах, цаашид эрэг орчмоор нь цэвэрхэн байлгахад нийслэлчүүд амрагчдыг уриалах зорилгоор болон “Нийгмийн Идэвхитэй залуус“ ТББ болон “Vip crown auto club”  санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээг дэмжин оролцлоо.

Энэсарын 15-ны 10-16 цагийн хооронд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний хүрээнд Туул голын урд хойд эргийн дагуух нийт таван километр газрын хогийг цэвэрлэсэн байна.

Мөн их хотынхоо цэвэр цэмцгэр байдалд сэтгэл тавьж, Туул голынхоо эргийн хогийг цэвэрлэсэн бүх залуусаа Скайтел компаниас сарын суурь хураамжгүй, зөвхөн хэрэглэснээрээ төлбөрөө төлөх боломж бүхий Nice үйлчилгээний шинэ дугаарыг хөнгөлттэй авах эрхийг бичгээр урамшууллаа.

Туул голоо цэвэрлэх энэхүү арга хэмжээнд Хан-Уул Дүүргийн ТӨТ, Хөдөлмөрийн хэлтэс, Изнис Эйрвэйс, Ньюком Корпораци, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК, Таван Богд ХХК, Монголын Регбигийн холбоо, Студи 3 зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд болон MN25 суваг, NTV, TV8, Эх Орон телевизүүд, FM 99.7, P3 радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгэл зүрхээрээ нэгдэн оролцсон юм.