04 03/2024
Монголчууд Хүннү гүрэн үүсгэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаа дэнж хотойтол сайхан тэмдэглэж өнгөрүүлсэн билээ.
Энэ үеэр Монгол улсад шинэ аварга төрсөн нь наадамчин олноо баясгасан сайхан үйл явдал болсон юм. Хүчит 512 бөхийг өөрийн уран мэх, бяр тэнхээгээр манлайлан, түмэн олноо баярлуулсан Гунаажавын Эрхэмбаяр Аваргаар түүний төрөлх Сэлэнгэ нутаг төдийгүй нийт Монгол түмэн баярлан, бахархаж байгаа билээ.
Үндэсний үүрэн холбооны Скайтел Группээс шинэ Аваргынхаа амжилтыг хуваалцан, цаашид илүү их амжилт гарган, Далай Даян Дархан Аварга болохын ерөөл тавьж Азын дугаарыг бүтэн жилийн үйлчилгээний эрхийн хамт бэлэг болгон барьсан юм.
Цаашид олон олон жил түмнийхээ хайр хүндэтгэл, баяр бахадлыг хүлээн, уран шаламгай барилдаанаараа баясгаж явахыг Г. Эрхэмбаяр Аваргадаа хүсэн ерөөе.
04 03/2024
01 02/2024
16 01/2024