Шилдэг заал чимэглэлттэй сургууль шалгаруулах тэмцээний удирдамж

2012-12-07 Нийгмийн хариуцлага

Зохион байгуулагч:
TLG-13 төрийн бус байгууллага
Хамтран зохион байгуулагч:
Скайтел  ХХК, МCS Coca Cola, Monnis групп, ХХБ

Зорилго:
Оролцогч сургуулиуд тэмцээний заалыг өөрсдийн санаагаар чимэглэснээр:
1.    Хүүхдүүдэд тав тухтай эрүүл орчин бүрдүүлж өгөх
2.    Спортоор хичээллэх хүсэл эрмэлзлэл, Спортод дуртай болгох
Хамрах хүрээ:
Монгол улсын Улаанбаатар хотын дүүргүүдийн сургууль  буюу хүүхэд багачууд 
Хугацаа:
3-р сарын 6-аас 4 сарын 6-ны хооронд


Тавигдах шаардлага:
Мөрөөдлийн баг тэмцээний логог ашигласан байна. Сагсан бөмбөгийн холбогдолтой сонирхолтой зурагт хуудсууд болон ханын сонин хийсэн байх.
Спорт заал эсвэл заалны үүдэнд мөрөөдлийн баг нэртэй Спортын сонирхолтой булан байгуулах. Энэ булангаас хүүхдүүд Спортын сонирхолтой содон хүмүүс болон он оны Олимп, болон сагсан бөмбөг зэрэг спортын томоохон төрлүүдийн үүх түүх тэмцээн уралдаан дүрмийн мэдээлэл авч болохуйц булан байх
Шалгаруулалт :
2012 оны 4 дугаар сарын 6-20 ний өдрүүдэд дүнгээ гаргаж зохион байгуулах газраас шалгаруулна.

Шагнал урамшуулал:
Ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагнал
1-    р байр: 400,000 төгрөг эсвэл үүнтэй тэнцэх хэмжээний үнэ бүхий зүйл

2-    р байр: 300,000төгрөг эсвэл үүнтэй тэнцэх хэмжээний үнэ бүхий зүйл

3-    р байр: 200,000төгрөг эсвэл үүнтэй тэнцэх хэмжээний үнэ бүхий зүйл

Дэлгэрэнгүй мэдээллийг :
Лавлах утас:  1515. 91101441. 
http://www.facebook.com/mongoldreamteam