Залуус “Залуусын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг цогцлоож мод тарилаа

2013-10-14 Нийгмийн хариуцлага

Скайтел групп нийгмийн хариуцлагын хүрээнд залуусыг дэмжин “Нийгмийн идэвхитэй залуус” НҮТББ , “VIP Crown auto club” хамтран “Залуусын төгөл” нэртэй цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарих аяныг дэмжин хамтран оролцлоо. “Залуусын төгөл” цэцэрлэгт хүрээлэн нь зүрхэн хэлбэртэй, залуу нас, хайр дурлалын орчин байх бөгөөд эхний ажил болох 1400-н модыг зүрхэн хэлбэртэйгээр тарих ажил энэ сарын 12-ны өдөр болсон юм. Уг цэцэрлэгт хүрээлэнг залуучууд 3 жилийн хугацаанд тохижуулан цэцэрлэгжүүлэх бөгөөд энэ жил эхний ажил болох мод тарих аяныг амжилттай зохион байгууллаа. 
Залуусын сэтгэл зүрх, ажлын амт, амжилтын гараа шингэсэн цэцэрлэгт хүрээлэн сайхан цэцэглэнэ гэдэгт илтгэлтэй байна. Залуусдаа амжилт хүсье