СКАЙТЕЛ ГРУПП “МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН” ОЛИМПИАДЫГ ДЭМЖИН ОРОЦЛОО

2013-11-13 Нийгмийн хариуцлага

Монголын үүрэн холбооны Скайтел групп нийгмийн хариуцлагын хүрээнд Шинжлэх ухаан технологийн Их Сургуулийн  Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн   Бүгд Найрамдах Энэтхэг Улсын  Ерөнхий сайд асан Атал Бихари Важпайны нэрэмжит “Мэдээлэл Холбооны Технологийн Сургалтын төвөөс зохион байгуулдаг уламжлалт мэдээлэл зүйн олимпиадыг  ивээн тэтгэгчээр оролцон мэдээлэл технологийн салбарын ирээдүй болсон сурагчиддаа урам хайрлалаа.

Энэхүү олимпиад 2013.11.09-2013.11.10-ны хооронд  болж өнгөрсөн бөгөөд  дунд сургуулийн сурагчид IX анги хүртэл,  X-XI гэсэн 2 ангилалаар явагдсан.

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 26-р сургууль, Монгол-Оюу дунд сургууль, Баянхонгор аймгийн Алгоритм дунд сургууль, Өвөрхангай аймгийн Мэргэн дунд сургууль, Улаанбаатар хотын              Мон –Турк, Шинэ-Монгол, Монгол-Энэтхэг, 1, 11, 24, 86, 92, 120-р дунд сургуулиудын 60 сурагч оролцож оюун ухаанаа уралдууллаа.

Скайтел групп ангилал тус бүрд тэргүүлсэн сурагчдад ухаалаг гар утас, 2-3 дугаар байр эзэлсэн сурагчдад өндөр хурдны “NEX” модем, оролцсон бүх сурагчдад D20 дугаар авах эрхийн бичгээр тус тус шагналаа.

IX анги хүртэл

Байр

Овог

Нэр

Оноо

Сургууль

1-р байр

Алтангэрэл

Батжаргал

430

1-р сургууль

2-р байр

Түмэндэмбэрэл

Золбоо

100

1-р сургууль

2-р байр

Батболд

Ширмэн

50

Өвөрхангай,Мэргэд

3-р байр

Насанбат

Билгүүнтулга

30

Дархан-Уул, Монгол-Оюу

3-р байр

Жамц

Жанарболд

20

Мон Турк сургууль

 

 X-XI анги

Байр

Овог

Нэр

Оноо

Сургууль

1-р байр

Болдбаатар

Тамир

310

Сэлэнгэ, 4-р сургууль

2-р байр

Батжаргал

Чимэдширчин

300

Баянхонгор,Алгоритм

2-р байр

Цогтгэрэл

Баттулга

290

Мон-Турк сургууль

3-р байр

Дашбаяр

Майдар

210

Дархан-Уул, 26-р сургууль

3-р байр

Отгонбаатар

Анхдалай

200

Дархан-Уул, 26-р сургууль

3-р байр

Доржням

Даш-Өлзий

170

Дархан-Уул, 26-р сургууль

 

Aмжилттай оролцсон нийт сурагчиддаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсч байна.

                                                 Монголын үүрэн холбооны Скайтел групп