Үндэсний оператор компаниас хэрэглэгчиддээ өгч буй оюуны хөрөнгө оруулалт

2012-11-08 Нийгмийн хариуцлага

 Бизнес класс үйлчилгээ нь 9191, 9190, 9192, 9696 дугаарлалтуудыг хэрэглэгчиддээ хүргэж үйлчилгээгээ тэлсэн тэмдэглэлт өдрүүдэд Скайтелчууд Өндөр хурдны өргөн зурвасын 3G сүлжээг анх удаа Монгол улсынхаа бүх аймгийн төв зарим сум суурин газруудад нэвтрүүлсэн томоохон ажлыг хийснээр орон нутгийн хэрэглэгчид интернэтийн сүлжээнд гар утас, модемоор холбогдох боломжтой боллоо.  Мөн нийт хэрэглэгчиддээ дата хэрэглээг нэмэгдүүлэн уйдахгүй, төөрөхгүй, мэдээллээс хоцрохгүй байх боломжийг олгох Монгол инженер, Монгол маркетеруудын оюуны хөдөлмөр шингэсэн ухаалаг таблетийг Монголд анх удаа эх хэл дээрээ ашиглах сайхан боломжийг өнөөдрөөс эхлэн нээн өгч байна.  Уг бүтээгдэхүүний гол давуу тал нь Андройд үйлдлийн системийг албан ёсоор Монголд анх удаа эх хэлнээ орчуулж та бүхэнд хүргэж байгаа явдал юм. Ийнхүү монгол хэлнээ орчуулж Монголын beta хувилбарыг хүргэж байгаа нь хүн бүр дэлхийг байлдан дагуулж буй дэвшилтэт технологийг мөр зэрэгцэн хэрэглэх боломжийг бий болгож байна. Ухаалаг таблетийн хөтөч нь  интернэт сүлжээ хэрэглэхгүйгээр Монгол орон даяар авто замын сүлжээнд холбогдсон GPS буюу байрлал тогтоох систем ашиглан хаана ч хэзээ ч хүссэн газраа хүрэх, Монгол орон даяар тархсан СКАЙТЕЛИЙН сүлжээг ашиглан интернэтэд холбогдож хүссэн мэдээлэл, найз нөхөдтэйгөө холбогдох, дэлхийн хамгийн том App Market дахь хагас сая хол давсан ҮНЭГҮЙ, АЛБАН ЁСНЫ эрхтэй програм, тоглоом, хичээл, хэрэглээний програмуудаас татан авч хэрэглэх онцгой боломжийг нээж өгч байгаа билээ. Үүгээрээ ч анхдагч болж үүрэн холбооны салбартаа томоохон шинэлэг үеийг авчирч байгаадаа баяртай байна. 10 жилийн туршид ухаалаг хэрэглээг сонгон үйлчлүүлж, бизнес класс үйлчилгээг нэрийн хуудсаа болгож, ажил амьдралын ололт амжилтыг олж буй эрхэм хэрэглэгч танд баярын мэнд дэвшүүлэн сайн сайхныг хүсэн ерөөе. Дэлгэрэнгүй мэдээллийг 1515 лавлах болон www.skytel.mn сайтаас авна уу.

Бизнес класс үйлчилгээ нь 9191, 9190, 9192, 9696 дугаарлалтуудыг хэрэглэгчиддээ хүргэж үйлчилгээгээ тэлсэн тэмдэглэлт өдрүүдэд Скайтелчууд Өндөр хурдны өргөн зурвасын 3G сүлжээг анх удаа Монгол улсынхаа бүх аймгийн төв зарим сум суурин газруудад нэвтрүүлсэн томоохон ажлыг хийснээр орон нутгийн хэрэглэгчид интернэтийн сүлжээнд гар утас, модемоор холбогдох боломжтой боллоо.  Мөн нийт хэрэглэгчиддээ дата хэрэглээг нэмэгдүүлэн уйдахгүй, төөрөхгүй, мэдээллээс хоцрохгүй байх боломжийг олгох Монгол инженер, Монгол маркетеруудын оюуны хөдөлмөр шингэсэн ухаалаг таблетийг Монголд анх удаа эх хэл дээрээ ашиглах сайхан боломжийг өнөөдрөөс эхлэн нээн өгч байна.  Уг бүтээгдэхүүний гол давуу тал нь Андройд үйлдлийн системийг албан ёсоор Монголд анх удаа эх хэлнээ орчуулж та бүхэнд хүргэж байгаа явдал юм. Ийнхүү монгол хэлнээ орчуулж Монголын beta хувилбарыг хүргэж байгаа нь хүн бүр дэлхийг байлдан дагуулж буй дэвшилтэт технологийг мөр зэрэгцэн хэрэглэх боломжийг бий болгож байна. Ухаалаг таблетийн хөтөч нь  интернэт сүлжээ хэрэглэхгүйгээр Монгол орон даяар авто замын сүлжээнд холбогдсон GPS буюу байрлал тогтоох систем ашиглан хаана ч хэзээ ч хүссэн газраа хүрэх, Монгол орон даяар тархсан СКАЙТЕЛИЙН сүлжээг ашиглан интернэтэд холбогдож хүссэн мэдээлэл, найз нөхөдтэйгөө холбогдох, дэлхийн хамгийн том App Market дахь хагас сая хол давсан ҮНЭГҮЙ, АЛБАН ЁСНЫ эрхтэй програм, тоглоом, хичээл, хэрэглээний програмуудаас татан авч хэрэглэх онцгой боломжийг нээж өгч байгаа билээ. Үүгээрээ ч анхдагч болж үүрэн холбооны салбартаа томоохон шинэлэг үеийг авчирч байгаадаа баяртай байна. 10 жилийн туршид ухаалаг хэрэглээг сонгон үйлчлүүлж, бизнес класс үйлчилгээг нэрийн хуудсаа болгож, ажил амьдралын ололт амжилтыг олж буй эрхэм хэрэглэгч танд баярын мэнд дэвшүүлэн сайн сайхныг хүсэн ерөөе. Дэлгэрэнгүй мэдээллийг 1515 лавлах болон www.skytel.mn сайтаас авна уу. - See more at: http://www.skytel.mn/news/socialResp#/news/indexSR?id=26