САНХҮҮ МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН ХОЁРДУГААР ОЛИМПИАДЫГ ИВЭЭН ТЭТГЭЛЭЭ

2014-04-02 Нийгмийн хариуцлага

Монголын үүрэн холбооны Скайтел групп нийгмийн хариуцлагын хүрээнд   САНХҮҮ МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН ХОЁРДУГААР ОЛИМПИАД-ыг ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо.

Мэргэжлийн сургуулиудын санхүүгийн менежментийн хөтөлбөрийн агуулгыг жигдрүүлэхэд тус дөхөм үзүүлэх, санхүүгийн чиглэлээр мэргэшиж буй оюутнуудын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, бие даан суралцах идэвхийг нэмэгдүүлэх, багш нарын сургалтын ажлын арга туршлагыг солилцох, баяжуулах боломжийг бүрдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус олимпиад 2 шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.

Тус олимпиад нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд төгсөх курсын оюутнуудын сургуулиас олж авсан мэдлэгийг бодит амьдралтай холбох, ажил олгогчидод оролцогчдыг танилцуулах зэрэг олон ач холбогдолтой ба нийт 9 их сургуулийн 13 баг өрсөлджээ. 

Эхний шат нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сурах бичгийн хүрээнд онолын мэдлэгийн тестийг ажиллаж, хувийн чадвараа харуулах бол Хоёрдугаар шатанд багын ажиллагаа, задгай сэтгэх чадварыг шаардсан кейсүүд дээр ажиллан өрсөлджээ.

 

Багийн дүнгээр:

  • 1 -р байр: СЭЗДС -ийн PRIMA баг. 1 -р шатныгүйцэтгэл 27.67, 2 -р шатныгүйцэтгэл 37.89. Нийт гүйцэтгэлийн оноо 65.56 

 

  • 2 -р байр: СЭЗДС -ийн Athena баг. 1 -р шатны гүйцэтгэл 26.92, 2 -р шатны гүйцэтгэл 38.56. Нийт гүйцэтгэлийн оноо 65.47

 

  • 3 -р байр: МУИС -ийн T.M баг. 1 -р шатны гүйцэтгэл 24.83 оноо. 2 -р шатны гүйцэтгэл 37.78 оноо. Нийт гүйцэтгэлийн оноо 62.61


Хувийн дүнгээр:

  • 1 -р байр: СЭЗДС –ийн оюутан Цэрэв овогтой Билгүүн. 77 оноо
  • 2 -р байр: СЭЗДС –ийн оюутан Нэргүй овогтой Мөнхбаяр. 75 оноо
  • 3 -р байр: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутан Энхбат овогтой Мөнх-Уянга. 74 оноо


Тусгай байр:

  • СЭЗДС –ийн оюутан Ууганбаяр овогтой Бямбабаяр 70 оноо. 
  • СЭЗДС –ийн оюутан Эрдэнэцогт овогтой Өрлөгболд 69 оноо.


Ийнхүү үеийнхэнтэйгээ өрсөлдөн өөрийн авьяас чадвараараа тэргүүлсэн болон оролцсон нийт төгсөх курсын санхүүчидийнхээ цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Монголын үүрэн холбооны Скайтел групп