Скайтел групп Facebook-тэй хамтарч үнэгүй интернэтийг түгээхээр боллоо.

2015-11-09 Нийгмийн хариуцлага

Скайтел групп нь Facebook компанитай хамтарч “Free Basics” хэмээх үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ. “Free Basics” үйлчилгээ нь интернэт хэрэглэх боломж бага хэрэглэгчдэд интернэтийг ашиглах, сургах зорилго бүхий шинэхэн бүтээгдэхүүн үйлчилгээ юм.

Энэхүү үйлчилгээний онцлог давуу тал нь та дансандаа нэгжгүй байсан ч хамгийн их хандалттай мэдээ мэдээлэл, эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбоо гэх мэт 20 гаруй вэб сайтад үнэ төлбөргүйгээр хандаж цаг агаар, валютын ханш, толь бичиг, онлайн номын сан зэрэг хэрэгцээт мэдээллийг авахаас гадна Facebook сүлжээнд 1,5 тэрбум хэрэглэгчтэй холбогдох боломжтой юм.

 

Ашиглах заавар:

www.freebasics.com хуудсанд шууд хандах боломжтой

Андройд үйлдлийн систем бүхий гар утастай бол энд дарж free basics апликейшныг татна уу.

iOS үйлдлийн систем бүхий гар утсанд апликейшн татах боломжгүй тул Safari ашиглана уу. 

Анхааруулга:

  • “Free basics” үйлчилгээ нь зөвхөн текстэн мэдээлэл дээр суурилсан бөгөөд зураг болон видео үзэхэд   төлбөртэй болно.

“Free basics” үйлчилгээний дэлгэрэнгүй зааврыг ЭНД дарж авна уу.

Дата хэмжээ Үнэ Идэвхжүүлэх / Хэрэглээ шалгах Үндсэн нөхцөл
2GB 5'000₮ *123# InLive 35 - InLive 90
багцуудад 50% OFF
5GB 10'000₮
10GB 20'000₮