ШУТИС-ийн ЭХС-ийн 2-р курсын оюутан Б.ГАНТӨМӨР: 1,000,000 төгрөгөө гэртээ зарцуулна даа

2015-10-12

Скайтел компани “Цоглог оюутан” хөтөлбөрийнхөө хүрээнд долоо хоног бүрийн баасан гарагт супер шагнал болох 1,000,000 төгрөгийн эзэнг тодруулж байгаа билээ. Долоо хоног тутамд шалгарах супер шагналын эзэнг сургалтын төлбөр, англи хэлний сургалтын төвийн эрхийн бичиг зэрэг нэг сая хүртэлх төгрөгтэй тэнцэх гэнэтийн бэлэг хүлээж байгаа. Хэрвээ оюутан өөрөө хүсвэл  нэг сая төгрөгөө бэлнээр нь авсан ч болох юм. Эхний 3 долоо  хоногийн супер шагналыг орон нутгийн хэрэглэгчид авсан бол 4 дах долоо хоногийн супер шагналын эзэн Улаанбаатар хотоос тодорлоо.

-Өөрийгөө товчхон танилцуулаач?

Намайг Гантөмөр гэдэг. ШУТИС-ийн ЭХС-ийн 2-р курсын оюутан. Ам бүл 4-лээ амьдардаг.

-Скайтелийн хэрэглэгч болоод хэр удаж байна вэ. Өөр операторуудаас юугаараа давуу вэ?

-Олон жилийн өмнө Скайтелийн хэрэглэгч болсон. Анх Скайфон үйлчилгээний хэрэглэгч болж байсан. Харин дараа нь дата үйлчилгээний онцгой урамшуулалтай энэ дугаараа авсан. Оюутан залууст одоогийн санал болгож байгаа нөхцөл маш их таалагдаж байна лээ. Манай найзууд ярьж байхыг сонсоод шинэ дугаар авахаар болсон. Шинэ дугаар авч өөрийн хэрэглээгээ хангаж, дээр нь 1,000,000 төгрөгийн эзэн болсондоо маш их баяртай байна. Миний бодлоор дата үйлчилгээ их сайн санагдаж байгаа.

-Тоглоом тоглож супер шагналын эзэн болсон. Тоглоом нь хэр амархан байв. Хэдэн удаа тоглож, хэдэн оноо авсан бэ?

-Анх би оюутан найз нөхдөөсөө Скайтелийн онцгой урамшуулалтай дугаарын талаар мэдээлэл аваад шинэ дугаар авах бодол төрсөн. Тэгээд өдөр бүр 10 оюутан 70,000 төгрөгийн эзэн болж байгаа талаар мөн 5 дах өдөр бүр 1,000,000 төгрөгийн эзэн тодруулж байгааг оюутнууд ярьж байхыг сонссон юм. Би тэгээд л цэнэглэлтээ хийгээд тоглож эхлэсэн. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд 1,000,000 төгрөг хожино гэж бол тоглоогүй л дээ. Өдөр бүрийн 70,000 төгрөгийн эзэн болох санаатай л тоглосон юм. Тэгээд өндөр оноо авч бусад тоглогчидтой өрсөлдөх боломжтой болсноо мэдээд өдөр бүр орж тоглоомын явц юу болж байгааг харж, хүлээсэн. Ер нь их сонирхолтой байсан. Тэгээд л тухайн 7 хоногийн 5 дах өдрийн 18.00 цаг гэхэд миний оноо хамгийн өндөр байсан болохоор азтан болсон доо. Би үнэхээр азтай байсан шүү. Маш өндөр сэтгэгдэлтэй байна.   

-Шагналын мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Би аав, ээж, нэг дүүгийн хамт амьдардаг. Ам бүл 4-лээ л дээ. Анх азтан болоод гэрийхэндээ дуулгахад надад итгээгүй. Мэдээж зүгээр тоглоом тоглоод л ийм их мөнгөний эзэн болно гэж манай гэрийхэн ч, би ч төсөөлөөгүй. Гэрийнхэн маань маш баяртай байгаа. Би энэ тухай маш олон хүнд дамжуулж үнэн бодитой болж байгааг хэлээд л явж байна. Оюутан залуус бидэнд үнэхээр бодитой хувь нэмэр болж байна. Шагналын мөнгөө гэрийнхэндээ зарцуулаад үлдсэн мөнгөөрөө өөртөө хувцас авч өмсөх байх гэж бодож байна.   

Скайтелийн хамт олонд үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна.