Скайтелийг сонгосноор хаана ч хэзээ ч онлайн байж ухаалаг гар утасны эзэн болсондоо баяртай байна

2015-09-14

Скайтел групп хичээлийн шинэ жилд зориулан 2016 оны 5-р сарын 31-нийг дуустал бэлэгтэй “Цоглог оюутан” хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийн хүрээнд олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа бөгөөд жишээлбэл, өдөр бүр 10 оюутан 70,000 төгрөг, долоо хоногийн баасан гараг бүр нэг оюутан 1,000,000 төгрөгийн эзэн болох,оюутан залуус өөрийн 100 найзыг Скайтелийн хэрэглэгч болохыг урьж ухаалаг гар утасны эзэн болох гээд оюутан залууст бодитой хувь нэмэр болохуйц олон ажлуудыг эхлүүлээд байгаа юм..

Цоглог оюутан хөтөлбөрийн хүрээнд өөрийн 100 найзыг Скайтелийн хэрэглэгч болохыг амжилттай хэрэгжүүлж чадсан анхны оюутан болох МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны Инженерчлэлийн сургуулийн III дамжааны оюутан Ц.Мөнхцацрал өнгөрсөн баасан гарагт ухаалаг гар утсаа гардан авсан юм.

100 хэрэглэгчийг урьж ухаалаг гар утасны эзэн болсон Ц.Мөнхцацралтай ярилцлаа.

 -Скайтелийн дугаарыг хэзээнээс эхлэн хэрэглэж байна вэ. Бусад операторуудаас юугаараа давуу байна вэ?

-Би “Цоглог оюутан 1” хөтөлбөр болох “Дата шуурга” урамшуулалд хамрагдаж өнгөрсөн 5-р сарын 4-нд энэ дугаарыг аваад одоо хүртэл хэрэглэж байна. Өмнө нь өөр операторын дугаар хэрэглэж байсан. Харин Скайтелийн дата хурдан байдаг тул хэрэглэхэд сэтгэл хангалуун байдаг. Цаашдаа ч Скайтелийн хэрэглэгч байна гэж бодож байгаа. Өөр оператор хэрэглэж байхад дата байнга хэрэглээд байж чаддаггүй байсан. Байнга гэртээ байхгүй гадуур явна, хичээл дээр интернэт ашиглах шаардлага байнга гардаг. Скайтелийг хэрэглэснээр хаана ч, хэзээ ч онлайн байж чаддаг болсон.

-Скайтел группын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар хаанаас сонссон бэ?

 -Шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн талаар телевизийн реклам болон, Скайтелийн лавлах төвөөс авсан.

 -100 хүүхэд урьж Скайтелийн хэрэглэгч болгон ухаалаг гар утасны эзэн болсон. Олон хүүхэд урихад хүндрэлтэй зүйл байв уу? Хэдэн өдөрт 100 хүүхэд элсүүлсэн бэ?

-Хүндрэлтэй зүйл бараг байгаагүй. Таньдаг хүмүүс, найз нөхөддөө хүсэлт тавиад 100 хүн цуглуулсан. Скайтелийн давуу талууд маш их байдаг. Жишээ нь хамгийн өргөн хамрах хүрээ, чанартай 3Жи сүлжээ гээд. Энэ бүх давуу талууд байсан учраас бусдыг уриалж Скайтелийн хэрэглэгч болгоход хэцүү зүйл байгаагүй гэхэд болно. Тэгээд л дөрөв, тав хоногийн дотор хүмүүсээ цуглуулсан.

-Чиний дугаар санал болгосон 100 хүн бүгд Скайтелийн дугаар ашиглаж эхэлсэн үү?

-Бүгдээрээ л хэрэглэж байгаа. Учир нь энэ оюутнуудад маш их хэрэгтэй дата болон ярианы хязгааргүй хэрэглээ болоххязгаарүй фэйсбүүк, сар бүр 1GB дата, Скайтелийн дурын гурван дугаар руу хязгааргүй ярих эрх бэлгэнд ирж байгаа. Тэгхээр гэртээ ч 3Жи-гээрээ орох боломжтой. Скайтелийн хэрэглэгч болсон найз нөхөд маань их сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байгаа.

Оюутан залууст болон тэдний сурлага хөдөлмөрт бодитой хувь нэмэр оруулж байгаа Скайтелийн хамт олны цаашдын ажилд амжилт хүсье.