ӨДӨР БҮР “ОЮУТНЫ 70,000” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

2015-09-09 Нийгмийн хариуцлага

Скайтел групп нийт оюутан залуус та бүхэндээ бүтэн хичээлийн жилийн турш ашиглах хэрэглээг тань бэлэглэх “Цоглог оюутан” хөтөлбөрөө эхлүүлээд байгаа билээ. Уг хөтөлбөрөөр оюутан та 2016 оны 05-р сарын 31-нийг дуустал сар бүр 1GB/гигабайт/ дата эрх, сар бүр хязгааргүй facebook ашиглах эрх, дурын 3 дугаартайгаа сүлжээндээ хязгааргүй ярих эрхээ бэлгэнд авах юм. Хэрхэн авах вэ? Гэж үү. Ердөө иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх болон ухаалаг утастайгаа Скайтелийн салбарт ирэн үнэ төлбөргүй шинэ дугаараа аваарай. Хэрэв та аль хэдийнэ Скайтелийн хэрэглэгч байсан ч дугаараа бүртгүүлэн уг урамшуулалд хамрагдах боломжтой. Магадгүй дугаараа хаяж гээгдүүлсэн байсан ч  өмнө нь ашиглаж байсан дугаараа үнэ төлбөргүй сэргээлгэн урамшуулалд хамрагдаарай.

Харин тус хөтөлбөрт хамрагдсан оюутан бүр цэнэглэлт хийх бүртээ онлайнаар сонирхолтой нэгэн тоглоомыг тоглож өдөр бүр 70,000 төгрөгийн эзэн болох боломжтой боллоо.

“Оюутны 70,000” хөтөлбөрөөр өдөр бүр 10 оюутныг 70,000 төгрөгийн эзэн болох боломжийг бүрдүүлж, долоо хоног бүрийн баасан гарагт 1 удаа онцгой сюрприз барихаар бэлдлээ. Онцгой сюрприз нь 1,000,000 төгрөгтэй дүйцэхүйц гэнэтийн бэлэг байх юм. Гайхалтай биш гэж үү?

Боловсролыг дэмжигч Скайтел групп