9020****-9030**** ХҮРТЭЛХ ШИНЭ ДУГААРЛАЛТУУД ХУДАЛДААНД ГАРЛАА

2015-09-03

Скайтел компани шинэ хэрэглэгчиддээ зориулан намрын онцгой урамшууллаа зарлаад байгаа билээ. Уг урамшууллын хүрээнд урьдчилсан төлбөрт үйлчилгээний 9020***-9030**** хүртэлх шинэ дугаарлалтуудаа худалдаанд гаргаад зогсохгүй урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх дугаарлалтын энгийн болон азын дугаарыг 50% чөлөөлж, харин дараа төлбөрт үйлчилгээнийхээ энгийн дугаарын бүртгэлийн хураамжийг 100%, азын дугаарын бүртгэлийн хураамжийг 50% чөлөөлөөд байна.

Мөн шинэ хэрэглэгч бүрт 2015 он дуустал хязгааргүй фейсбүүк ашиглах эрх болон Скайтелийн дурын 2 дугаар руу хязгааргүй ярих ярианы эрх бэлэглэж байгааг дуулгая.

Эрхэм та http://www.skytel.mn/ хаягаар хандан үйлчилгээний мэдээллээ авч хүссэн дугаарын сонголтоо хийгээрэй. 

Монголын үүрэн холбооны Скайтел групп