1000 ТӨГРӨГӨӨР ХЯЗГААРГҮЙ ХЭРЭГЛЭЭНД НЭГДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2015-08-14

Налгар зун цаг дуусч ажил хөдөлмөр ундарсан намрын өдрүүд ирж байгаатай холбоотойгоор Скайтелийн онцгой урамшуулал эхэллээ.

Эрхэм та 1000₮-өөр юу хийж, юу авч болох вэ? Хязгааргүй хэрэглээнд нэгдэх боломжтой юу? Тиймээ боломжтой боллоо.

Скайтелийн хэрэглэгчид 1000-н цэнэглэгч картаар цэнэглэлт хийх бүртээ 24 цагийн турш ХЯЗГААРГҮЙ ХЭРЭГЛЭЭ-нд нэгдэж сүлжээндээ хязгааргүй ярьж, мессэж бичиж бүр цаашлаад дата үйлчилгээг БОНУС-нд авах боломжтой болж байна. Мөн таны авах БОНУС цэнэглэлт хийх давтамж олон болох тусам нэмэгдсээр байх юм. Жишээлбэл, 1000 төгрөгийн картаар 1-2 удаа цэнэглэлт хийж 24 цагийн турш сүлжээндээ хязгааргүй мессэж бичих, 3-4 удаа цэнэглэлт хийж 24 цагийн турш сүлжээндээ хязгааргүй ярьж, мессэж бичих бол 5 буюу түүнээс дээш удаа цэнэглэлт хийсэн тохиолдолд 24 цагийн турш сүлжээндээ хязгааргүй ярьж, мессэж бичиж 100Mb дата үйлчилгээг БОНУС болгож авах юм.

Харин хэрэглэгч та 1000-н картын цэнэглэлтээ хийхдээ дарааллаж хийх шаардлагагүй бөгөөд 9-р сарын 30-ны дотор хэдэн ч удаа, хэдэн ч хоногийн зайтай хийсэн БОНУС орсоор л байх болно гэдгийг дуулгахад таатай байна.

Монголын үүрэн холбооны Скайтел групп