СКАЙТЕЛИЙН ДАТА ҮЙЛЧИЛГЭЭ 2 ДАХИН ҮРЖИГДЭНЭ

2015-07-08 Онцлох Үйлчилгээ

Тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын билэгт сайн өдрүүдийг тохиолдуулан Скайтел компани нийт хэрэглэгчиддээ зориулан дата үйлчилгээний онцгой урамшууллаа зарлалаа. Аялал зугаалгын цаг ирж, эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах хүсэл хүн бүрт төрж байгаа гэдэгт итгэлтэй байна. Та үндэсний их баяр наадмын өдрүүдээр зуслан, хөдөө аялах үедээ үргэлж онлайн байхыг хүсвэл 1-20gb дата үйлчилгээ авах бүртээ дата эрхээ хоёр дахин үржүүлж, бонус авах боломжтой боллоо. Тухайлбал, та 1Gb  дата эрхээ 10,000 төгрөгөөр авч 1Gb дата эрхийг дахин бонус болгон авах бөгөөд нэгийн үнээр хоёрыг авах боломжтой болох юм. 

Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан

Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөн

Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан

Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй монгол түмэн минь сайхан наадаарай.