04 03/2024
Аялал зугаалгын цаг ирж, эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах хүсэл хүн бүрт төрж байгаа гэдэгт итгэлтэй байна. Магадгүй та яг одоо аялалын чиглэлээ гаргаж байж ч мэдэх юм. Тэгвэл танд зайлшгүй хэрэг болох мэдээлэл хүргэе. Монгол орны хамгийн үзэсгэлэнт, дурсгалт нийт 100 гаруй газруудын дэлгэрэнгүй, 300 гаруй газрын ерөнхий мэдээллийг багтаасан, хүрэх замын тань хөтөч болох Монголын хамгийн анхны Blue sky буюу “Хөх тэнгэрийн орноор” аялалын хөтөч апликейшн бэлэн болжээ.
Монгол орны 100 гаруй үзэсгэлэнт, дурсгалт газруудын зураг, тайлбар, байршил, хүрэх зам, аялагчдын сэтгэгдэл, анхаарах зүйлс гээд таны аялалд хэрэг болохуйц аялалын зөвлөгөө зөвлөмжүүдийг нэг дор багтаасан хэрэглэхэд хялбар, энгийн ойлгомжтой аялалын хөтөч танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
“Хөх тэнгэрийн орноор” аялалын хөтөч апликейшныг Монгол орны 4 зүг, найман зовхисоос, дурын операторын хэрэглэгч ашиглах боломжтой бөгөөд интернэтийн сүлжээ байхгүй газар ч “offline” горимд ашиглах боломжийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай юм байна.
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зөвхөн Скайтелийн хэрэглэгчид тус апп-ыг бэлгэнд авах боломжтой бөгөөд та аялалд гарахаасаа өмнө амжиж Аялалын мэдээлэл интернэтээс хайж цаг алдах шаардлагагүй болж аялалын тань үнэнч туслах “Хөх тэнгэрийн орноор” апликейшнд аялалаа даатгахад л хангалттай боллоо.
Эрхэм таны аялалын зам дардан, очсон газар болгон тань үзэсгэлэнтэй байг.
04 03/2024
01 02/2024
16 01/2024