“АЯЛАХ ЦАГ”-ААР ЛАС ВЕГАС, ЛОС АНЖЕЛАС, БАЛИ АРЛААР АЯЛАХ ХЭРЭГЛЭГЧИД ЭРХИЙН БИЧГЭЭ ГАРДАН АВЛАА

2015-06-22

Скайтел компанийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид оролцох боломжтой “АЯЛАХ ЦАГ” урамшууллын сүүлийн долоо хоногийн гадаад улсаар аялах 2 хэрэглэгч 06-р сарын 19-ний өдрийн 18.00 цагт тодорч Америк улсын зугаа цэнгэл, хөгжил дэвшлийн хотууд болох ЛАС ВЕГАС, ЛОС АНЖЕЛАС болон Индонез улсын аялал жуулчлалын төв болсон БАЛИ арлаар аялах эрхийн эзэд боллоо.

Ийнхүү аялах цаг урамшуулал нийт 4 долоо хоног үргэлжилж 1920 хэрэглэгч онцгой урамшууллын эзэн болж, нийт 8 хэрэглэгч Америк, Франц, Швейцарь, Итали, Турк, Австрали, Индонез, Хонг-Конг, Сингапур гэх мэт 4 тивийн 16 орноор аялах эрхээ авч байна.

Гадаад улсаар аялах хэрэглэгчиддээ аялалын амжилт хүсье.