“АЯЛАХ ЦАГ” УРАМШУУЛЛЫН ХОНГ КОНГ, СИНГАПУР, МАЛАЙЗ БОЛОН ТУРК УЛСААР АЯЛАХ ХЭРЭГЛЭГЧИД ЭРХИЙН БИЧГЭЭ ГАРДАН АВЛАА

2015-06-15 Урамшуулал

Скайтел компанийн “Аялах цаг” урамшуулал үргэлжилж Улаанбаатар хотын иргэн А.Ундрам Хонконг, Малайз, Сингапур улсууд руу 8 өдөр аялах эрх, хоёр дах хэрэглэгч С.Халиун Турк улс руу 5 өдөр аялах эрхийн эзнээр тус тус шалгарч зуны “аялах цаг”-аа гадаад улс орноор эхлүүлэхэд бэлэн боллоо.

4-р долоо хоног буюу сүүлийн долоо хоногийн гадаад улсаар аялах 2 хэрэглэгч Америк улсын зугаа цэнгэл, хөгжил дэвшлийн хотууд болох ЛАС ВЕГАС, ЛОС АНЖЕЛАС болон Индонез улсын аялал жуулчлалын төв болсон БАЛИ арлаар аялах эрхийн эзэн болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.skytel.mn хаягаар болон Скайтелийн лавлах утас 1515-аас аваарай.