ХЭРЭГЛЭГЧ БҮРЭЭ УРАМШУУЛАХ “СКАЙ ЛОЯАЛТИ”-Д ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭМЭГДЛЭЭ

2015-05-07 Онцлох Үйлчилгээ

“СКАЙ ЛОЯАЛТИ” гэдэг нь Скайтелийн үнэнч хэрэглэгчийн ашигласан хугацаа болон хэрэглээнээсээ хамаарч шагналын Лояалти оноо хуримтлуулах үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээгээр хэрэглэгч цуглуулсан Лояалти оноогоороо яриа, мессэж, дата болон бусад нэмэлт үйлчилгээнүүдээс сонгож авах боломжтой байдаг. Уг үйлчилгээнд Скайтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бүх төрлийн цэнэглэгч картуудаар дансаа цэнэглэх бүртээ оноогоо цуглуулах юм.

Энэ удаад “СКАЙ ЛОЯАЛТИ” үйлчилгээнд хэрэглэгчдийн хүсэлтээр шинэ үйлчилгээ нэмэгдэж хэрэглэгч өөрийн хуримтлагдсан оноогоороо хоног авах, оноогоо бусдад шилжүүлэх боломжтой боллоо. Энэ нь хэрэглэгч цугларсан оноогоо хоног болгож үйлчилгээний ХУГАЦААГАА СУНГАХ, цугларсан оноогоо бусдад шилжүүлж БЭЛЭГЛЭХ боломжтой болж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.skytel.mn/loyalty хаягаар хандан авна уу.

Үнэнч хэрэглээний Үнэ цэнэ СКАЙ ЛОЯАЛТИ