SAMSUNG S6, S6 EDGE-Г СКАЙТЕЛААС БЭЛЭГТЭЙГЭЭР ХУДАЛДАН АВААРАЙ

2015-04-30

Скайтел Групп хамгийн сүүлийн үеийн загвар дизайн бүхий технологийн дэвшлийг шингээсэн гар утсыг та бүхэнд цаг алдалгүй хүргэж байгаа билээ.  Энэ удаад дэлхийн зах зээл дээр саяхан гараад байгаа Samsung Galaxy S6, S6 edge гар утсыг та бүхэндээ авчирчээ.

Уг гар утас нь өндөр нягтралтайгаар фокуслаж авах боломж бүхий 5 мега пиксель камер, бусад утаснаас илүү бат бөх чанар, салдаггүй, хурдан цэнэгээ авдаг зай гэх мэт олон дэвшилтэт сүүлийн үеийн технологийг өөртөө шингээсэн байна.

S6, S6 edge-н ерөнхий үзүүлэлт:

  • ·Дэлгэц: 5.1 инчийн 1440 х 2560 пиксель, 577 ppi цэгийн нягтаршилтай Super AMOLED дэлгэц
  • ·Дотоод санах ой: 32GB /microSD card нэмж суулгах боломжгүй/
  • ·RAM: 3GB
  • ·Хэмжээ: Өндөр 14.34 см; Өргөн 7.05 см; Зузаан 0.68 см; Жин 138 гр
  • ·Камер: Арын камер 16 megapixel + Smart OIS /Fast AF + Урд камер 5.0 megapixel
  • ·Үйлдлийн систем: Android OS, V5.0.2 (Lollipop)
  • ·CPU: Quad-core 1.5GHz Cortex-A53 & Quad-core 2.1 GHz Cortex-A57
  • ·GPU:  Mali-T760MP8 

Скайтелийн зүгээс худалдан авалт хийсэн хэрэглэгчиддээ энэ оныг дуустал сар бүр 1GB дата эрх бэлгэнд өгөх бөгөөд эрхэм та энэхүү утсыг Скайтелийн салбаруудаас худалдан авах боломжтойг дуулгая. 

Скайтел групп