“СКАЙТЕЛ” ОБЕГ-Н ХАМТ ОЛНЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЛАА

2015-04-22

Сүүлийн нэг сарын турш ассаар байгаа зүүн аймгууд дахь түймэр Монгол улсын иргэн бүрийн санааг зовоож буй гол асуудал болоод байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 89 түймэр гараад байгаа бөгөөд уг гал түймрийн улмаас бэлчээрийн талбайн 80 гаруй хувь, нийт 44 айлын гэр шатаж мал сүрэг олноороо үгүй болсон гээд гарз хохирол ихтэй байна.

Түймрийг унтраахаар ОБЕГазрын нийт ажилтнууд бүтэн сарын турш бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа бөгөөд тус газрын ажилтнууд харилцаа холбооны найдвартай байдлаа хангах үүднээс Скайтелийн бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг байна. Тэр ч үүднээс Монголын үүрэн холбооны Скайтел группын зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гал түймэртэй тэмцэж буй тус хамт олныг дэмжин нийт 480 гаруй албан хаагчдын гар утсыг ярианы эрхээр цэнэглэж, тасралтгүй найдвартай харилцаа холбоогоор дэмжлэг үзүүллээ.

Тус гал түймэр нь иргэдийн буруутай үйлдлээс болсон тул цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор нийт ард иргэддээ хариуцлагатай байж асаасан гал, нурмаа бүрэн унтрааж,  болзошгүй галын аюулаас сэрэмжтэй байхыг уриалж байна.

Монголын үүрэн холбооны Скайтел групп