СКАЙТЕЛ 2014 ОНЫ “НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” БОЛЛОО

2015-04-21

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс  “Скайтел” ХХК-ийн хамт олны нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоор хүлээсэн ажил олгогчийн үүргээ нэр төртэй биелүүлэн нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг өндөрөөр үнэлэн 2014 оны “Шилдэгийн шилдэг-нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллага”-аар тодруулж 2015 оны 4-р сарын 17-ны өдөр өргөмжлөл болон цомын хамтаар гардууллаа.