СКАЙТЕЛИЙН ДАРАА ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЧЛЭГДЭЖ ОНЦГОЙ УРАМШУУЛЛАА ЗАРЛАЛАА

2015-04-14

Скайтелийн дараа төлбөрт үйлчилгээ хэрэглээнд тань нийцсэн 10,000, 20,000, 30,000 болон 40,000 төгрөгийн багцуудыг санал болгож байна. Дээрх багцуудын дагалдах эрх нь сүлжээндээ хязгааргүй ярих эрх, бусад сүлжээнд 200-500 минут ярих эрх болон дата хэрэглээ байгаа бол сүлжээ харгалзахгүй нэг үнийн тариф, үлдэгдэл минутаа дараа сардаа ашиглах боломжтойгоороо давуу талтай юм.

Эрхэм танд дараа төлбөрт үйлйчилгээний шинэ багцуудаа хүргэхээс гадна шинэ хэрэглэгчиддээ зориулан онцгой нэгэн урамшууллыг эхлүүдээд байгаа бөгөөд энэ нь дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч бүр 30 хоногийн хязгааргүй фейсбүүк багцыг ашиглах эрхийг бэлэг болгон авахаас гадна Скайтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний энгийн 2 ширхэг шинэ дугаар бэлэг болгон авч, тус 2 дугаар нь 2015 оныг дуустал таны сонгон авсан дугаарруу хязгааргүй ярих эрхтэй гэдгээрээ давуу талтай юм. Мөн дараа төлбөрт үйлчилгээний  энгийн дугаарын бүртгэлийн хураамжийг 100%, Азын дугаарын бүртгэлийн хураамжийг  50% чөлөөллөө.

Монголын хамгийн өргөн, өндөр хурдны 3G сүлжээнд дата эрх чөлөөнд нэгдэн, хамгийн сүүлийн үеийн олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүд нь танд сэтгэл ханамжийг өгнө гэдэгт итгэлтэй байна Багцын сонголтоос хамааран эрч хүчтэй залуусын, бизнес эрхлэгчийн, ажил хэрэгч хүмүүсийн хэрэглээ болж чадах сонголтыг таны гарт атгуулах Скайтелийн дараа төлбөрт үйлчилгээнээс сонголтоо хийгээрэй.

Ухаалаг хэрэглээг хүн бүрт