СКАЙТЕЛ ГРУППЫН “MAPPS” ОНЫ ШИЛДЭГ ИННОВАЦИАР ШАЛГАРЛАА

2015-04-06

Нийгэм эдийн засгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Awards 2014” шагналтнуудаа тодрууллаа. “Bloomberg Awards” ёслолын ажиллагааг жил бүр “Bloomberg TV Mongolia”-оос санаачлан зохион байгуулдаг бөгөөд  уг арга хэмжээ нь баялаг бүтээгчид, бизнесийнхний амжилт, туршлагыг Монголын үзэгч олон нийтэд төдийгүй олон улсад таниулах эрхэм зорилготой аж. “Bloomberg Awards 2014”-ын "Оны шилдэг инноваци"-иар Монголын үүрэн холбооны Скайтел Группын технологийн шинэчлэл болон Мобайл Апликейшн Дэлгүүр болох “MAPPS” шалгарлаа.

Скайтел Групп технологийн шинэчлэлийн хүрээнд Монгол орон даяарх өндөр хурдны 3G технологийг нэвтрүүлснээр Ухаалаг төрийг бүтээхэд гар бие оролцож, улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, нөгөөтэйгүүр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг хот хөдөөгийн бүхий л иргэдэд тэгш олгож байна. Скайтел групп 1999 онд нээлтээ хийж байх үед Улаанбаатарт AMPS-ийн 50 бааз станцтай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол энэ тоо өнөөдөр 20 дахин өсч өдгөө 1000 шахам 3G станцтай болоод байна. Өнөөдөр 100 хувь Үндэсний хөрөнгө оруулалттай Скайтел Групп Монгол улсынхаа 348 орчим сум, суурин газрыг найдвартай сүлжээгээр холбосон нь Монгол орны  №1 хамгийн өргөн сүлжээг нэвтрүүллээ. Энэхүү технологийн шинэчлэлийнхээ хүрээнд хэрэглэгчдийг сургах, хэрэглээг нь нэмэгдүүлэх, амьдралыг нь хялбарчлах олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ нь  Мобайл Апликейшн Дэлгүүр болох “MAPPS” юм.

МАРPS нь үргэлж дэлхийн шилдэг, шинэлэг, сонирхолтой мобайл апликейшныг Монгол хэрэглэгчиддээ хүргэж байгаа бөгөөд Монголын анхны мобайл контент худалдааны цахим төлбөр тооцоог бүрэн шийдвэрлэж чадсан Андройд апликейшн дэлгүүр юм. .

МАРPS нь Монгол улсын Мэдээдэл Технологийн салбарт оруулж буй хамгийн анхны, маш том хөрөнгө оруулалт бүхий шилдэг шийдэл болж чадсан гол шалтгаан нь програм хөгжүүлэгчдийн маань сайн мэдэх Google компанийн PlayStore-той нэгэн адил шийдэл бөгөөд PlayStore-с ялгагдах давуу тал нь одоо залуус маань өөрсдийн хөгжүүлсэн Андройд төрлийн мобайл апп-аа MAPPS-р дамжуулан хэрэглэгчдэд хүргэх, худалдаалах бүрэн боломжтой болж байгаа юм. MAPPS-н эрхэм зорилго нь

  • Дэлхийд “Монголын” гэх тодотголтой оюуны бүтээлүүдийг таниулан сурталчлах
  • Үндэсний  Контент үйлдвэрлэгчдийг хөгжүүлэх, боломж олгох
    • Монгол хэлтэй апп контентын зах зээлийг нэмэгдүүлэх
    • Нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгыг агуулжээ. 

Төлбөр тооцооны асуудал бүрэн шийдэгдэж, чанартай, төлбөртэй цахим контентуудын төлбөрийг банкны карт, виртуал данс, үүрэн операторын хэрэглэгчийн дансан дах нэгж болон ярианы төлбөрөөр дамжуулан төлөх боломжийг бүрдүүлж өгснөөрөө цахим бүтээгдэхүүний цаашдын хөгжлийг дэмжиж, боруулалт хийх боломжийг нэмэгдүүлж байгаа хэрэг юм.

Технологиор тэргүүлэгч Скайтел Групп цаашдаа ч мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжил, эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, дэлхийн түвшинд хүрэх, шинэ түвшний үйлдвэрлэлийг бий болгох, боломжийг олгох инновациараа тэргүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.

"Mapps" багийн гишүүд.