“ДАТА ШУУРГА” УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ

2015-03-03 Онцлох Үйлчилгээ

Скайтел Групп 2012 оноос эхлэн технологийн томоохон бүтээн байгуулалтын ажил болох Монгол орон даяар  мобайл 3G сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж,  маш богино хугацаанд 21 аймаг 350 гаруй сум суурин газарт  өндөр хурдны мобайл /хөдөлгөөнт / интернэтээ амжилттай нэвтрүүлсэн бөгөөд хамгийн өргөн 3G  сүлжээтэй оператор компани болоод байна. Уг томоохон бүтээн байгуулалтаа хэрэглэгчидтэйгээ хамтдаа тэмдэглэх үүднээс орон даяар онцгой урамшуулал болох “Дата шуурга”-ыг эхлүүлээд байна. 

Уг онцгой урамшуулалд 3G ухаалаг гар утастай хүн бүхэн хамрагдах боломжтой юм. 7 хоногийн хугацаатай 4Gb дата багц  ердөө 4,000-хан төгрөг, 30 хоногийн турш Facebook хязгааргүй ашиглах эрхийг ердөө 1000-хан төгрөгөөр авч интернэтээр аялах бол шинэ хэрэглэгч бүртээ Facebook хязгааргүй ашиглах 30 хоногийн эрхийг 4-р сарыг дуустал бэлэг болгон өгч байна.

Үүнээс гадна орон нутгийн 3G ухаалаг гар утастай хэрэглэгч бүртээ facebook, twitter, instagram, linkedin зэрэг сошиал сайтууд, www.news.mn, www.gogo.mn, www.caak.mn, www.time.mn, www.wikipedia.org гэсэн мэдээллийн тэргүүлэх сайтуудыг 4-р сарыг дуустал үнэ төлбөргүй, хязгааргүй ашиглах эрхийг олгоод байна. Хэрэв та одоогоор урамшуулалдаа хамрагдаж чадаагүй байгаа бол орон нутаг дахь Скайтелийн салбартаа очиж бэлгээ аваарай.

Скайтел Групп өндөр хурдны хамгийн өргөн 3G сүлжээний суурилуулалтын ажлаа амжилттай хэрэгжүүлсэн тэмдэглэлт баяраа нийт хэрэглэгчидтэйгээ хуваалцах “Дата шуурга” урамшууллыг хамтдаа мэдэрцгээе. Та Дата шуурганд өртсөн үү?

 

Видео реклам: https://www.youtube.com/watch?v=dPwRppbXr0Q&feature=youtu.be 

 

МОНГОЛЫН №1 ДАТА ОПЕРАТОР СКАЙТЕЛ ГРУПП