СКАЙТЕЛИЙН ДАТА ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2015-01-30 Онцлох Үйлчилгээ

Монголын үүрэн холбооны Скайтел Групп Монгол Улсад хамгийн өргөн сүлжээг нэвтрүүлж, нийт хэрэглэгчиддээ өндөр хурдны 3G интернэт сүлжээг хот хөдөө харгалзахгүйгээр бүрэн ашиглан дэлхийн мэдээ мэдээлэл, хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байгаа билээ.

Скайтел групп энэхүү томоохон технологийн бүтээн байгуулалтад үндэслэн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн дата багцуудаа зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгч өөрийн хэрэглээндээ тохируулан 1Gb датаг 10,000₮, 2Gb датаг 13,000₮, 3Gb датаг 15,000₮, 5Gb датаг 20,000₮, 10Gb датаг 30,000₮, 20Gb датаг 50,000 төгрөгөөр авч ашиглах боломжтой юм. Дата багцыг ашигласнаар хэрэглэгч өөрийн хэрэглээгээ өөрөө тохируулж, сонголтоо хийх бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай болж байна. 2-р сарын 1-ээс эхлэн дата задгай тариф 0.06 төгрөгөөр тооцогдоно.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон дата багцаа идэвхжүүлэх зааврыг http://www.skytel.mn/service/index#/service/content?id=1112 хаягаар хандан аваарай.

 

Монголын үүрэн холбооны Скайтел Групп