СКАЙТЕЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЗАГВАР” ШИНЭ ТӨВИЙН...

2014-12-17

СКАЙТЕЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЗАГВАР” ШИНЭ ТӨВИЙН 2 ДАВХАРТ БАЙРЛАХ ГАР УТАСНЫ ТАСГААР ҮЙЛЧЛҮҮЛЖ УРАМШУУЛАЛД ХАМРАГДААРАЙ

Скайтел Групп 15 жилийнхээ ойн жилд хэрэглэгчиддээ чиглэсэн олон бүтээлч, шинэлэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд,  орчин  үеийн харилцаа холбооны үйлчилгээг нэгтгэсэн үйлчилгээний “Загвар” шинэ төвийг ашиглалтанд оруулсан билээ.

Энэхүү үйлчилгээний төв нь ТЭДИ төвтэй залгаа байрлаж, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагад нийцсэн тохилог орчинг бүрдүүлсэн үйлчилгээний “ЗАГВАР” шинэ төв юм.

 

Үйлчилгээний “Загвар” шинэ төвийн 1 давхарт:

  • Скайтелийн дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт үйлчилгээ,
  • Нэмэлт болон контентын үйлчилгээ,
  • Олон улсын роуминг, сансрын холбооны үйлчилгээ,
  • Байгууллагын цогц үйлчилгээ,
  • Скаймедиа ХХК-ийн “Гурвалсан үйлчилгээ” /IPTV,интернет, суурин утас/

 

Үйлчилгээний “Загвар” шинэ төвийн 2 давхарт:

  • Сүүлийн үеийн гар утаснууд,
  • Ухаалаг төхөөрөмжүүдийн худалдаа үйлчилгээ,
  • Холбогдох сэлбэг, засварын үйлчилгээ зэрэг тасгууд ажиллаж байна.

 

Дашрамд дурьдахад тус салбараас гар утас худалдан авсан хүн бүрт 2014 оныг дуустал Скайтелийн шинэ дугаар бэлэглэж байна. 

Мөн тус төвд Samsung, Аpple, LG брэндүүдийн албан ёсны төвүүд төвлөрч байгаа бөгөөд эрхэм хэрэглэгч та үйлчилгээний “Загвар” болсон Скайтелийн шинэ төвөөр тав тухтай үйлчлүүлээрэй.

  

 Скайтел Групп