БҮТЭН НЭГ ЖИЛИЙН ТУРШ ХҮССЭН 2 ХҮНТЭЙГЭЭ ХЯЗГААРГҮЙ ЯРИХ БОЛОМЖ

2014-12-12 Онцлох Үйлчилгээ

Та хайртай дотны хүмүүстээ хангалттай цаг зарцуулж чадаж байна уу? Энд тэндхийн уулзалтууд, илүү дутуу ажил дээрээ төвлөрч суусаар нэг л мэдэхэд орой болж, өдрийн туршид дотны хүмүүстээ цаг гаргаж амжаагүй сууна уу? Хамгийн их цаг зориулах ёстой аав ээж, ах эгч, авааль гэргий, алиа бяцхан хүүхдүүддээ мартаад байгаа юм биш биз.

Скайтел Групп хамгийн дотны хүмүүстэйгээ холбоотой байх боломжийг бүрдүүлэх “Шинэ жилийн урамшуулал”-аа зарлаж, хүссэн 2 хүнтэйгээ бүтэн нэг жилийн турш үнэ төлбөргүй хязгааргүй ярих боломжийг эрхэм танд олгож байна. 

Эрхэм та урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар авбал өөрийн хүссэн Скайтелийн 2 дугаарт нэг жилийн турш үнэ төлбөргүй яриа хийх боломжтой болж байгаа бол дараа төлбөрт дугаарын эзэн болсон тохиолдолд сонгосон дугаартайгаа мөн адил нэг жилийн турш хязгааргүй ярих эрх бүхий урьдчилсан төлбөрт үйлчилгээний 2 шинэ дугаар бэлгэнд авах юм. Тэгхээр эрхэм та ойр дотны Скайтелийн дугаартай 2 хүнтэйгээ бүтэн нэг жилийн турш хязгааргүй холбоотой байж, үнэ төлбөргүй ярих эрхтэй болж байна. 

Үргэлж хэрэглээнд тань нийцсэн үйлчилгээг санал болгож, бодит хэмнэлтийг мэдрүүлдэг Скайтелийн дараагийн урамшуулал он дуустал үргэлжилнэ.

Скайтел групп