Скайтел групп БНСУ-ын тэргүүлэгч оператор “SK Telecom” компанитай үнийн онцгой нөхцөл бүхий роуминг үйлчилгээний гэрээ байгууллаа

2014-12-04

Скайтел групп 15 жилийн ойн баярын хүрээнд технологийн их бүтээн байгуулалтын ажил болох үүрэн холбооны 3-р үеийн GSM HSPA+ системийн дэвшилтэт 3G технологийг Монгол орон даяар Улаанбаатар хот, 21 аймаг, 400 гаруй сум суурин газарт амжилттай нэвтрүүлээд байна. Уг дэвшилтэт технологид суурилсан ОУ-н роумингийн цогц үйлчилгээг манай хамт олон өнгөрөгч 3-р сард зах зээлд нэвтрүүлсэн билээ.

Тэгвэл энэ удаад Скайтел компани Монголчууд хамгийн их зорчиж, сурч, ажиллаж, амьдардаг улсуудын нэг болох БНСУ-ын тэргүүлэгч үүрэн операторын “SK Telecom” компанитай үнийн онцгой нөхцөл бүхий роуминг цогц үйлчилгээний гэрээг 11-р сарын 29-ний өдөр байгуулж, Монгол улс дахь хамгийн хямд роумингийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг бүрдүүллээ.

Энэхүү ажил хэрэгжиж эхэлснээр Монгол улс болон БНСУ-ын хооронд хийгдэх роуминг үйлчилгээний яриа, мессэж, датаны үнэ тариф манай улсад урд өмнө байгаагүйгээр хямд үнээр тооцогдох онцгой нөхцөл бүрдэх бөгөөд Скайтелийн хэрэглэгчид маань БНСУлс руу  өөрийн дугаартайгаа аялан, бусад операторын роуминг хийх үнээс даруй 2 дахин хямд үнээр ярьж, мессеж бичиж, дата үйлчилгээг өөрийн улсад хэрэглэдэг үнэ тарифтай ойролцоо үнээр авах боломжтой болж байна. Мөн БНСУ төдийгүй тус улсаар  дамжин өнгөрдөг манай улсын иргэдэд маш сайхан боломж нээгдэж байгаа билээ.  

Гэрээний дагуух үнийн онцгой нөхцөлтэй ОУ-ын роуминг үйлчилгээ 2014 оны 12-р сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн болохыг мэдэгдэхэд таатай байна.  

Хэрэглэгч та бүхэн шинэ оноо гадаадад угтахаар төлөвлөж байгаа бол манай хямд роуминг үйлчилгээг авч  ШИНЭ ОНОО САЙХАН угтаарай. 

 

Ухаалаг хэрэглээг хүн бүрт