04 03/2024
Скайтел Групп 15 жилийнхээ ойн жилд хэрэглэгчиддээ чиглэсэн олон бүтээлч, шинэлэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, орчин үеийн харилцаа холбооны үйлчилгээг нэгтгэсэн үйлчилгээний “Загвар” шинэ төвийг ашиглалтанд оруулж байна. Үйлчилгээгээ хэрэглэгчдийнхээ хүлээлтээс нь давуулж, Олон улсын түвшинд хүргэх зорилготой, Сингапур улсын “Үйлчилгээний төгөлдөршил”/Service Excellence/ стандартыг нэвтрүүлэх төслөөр хийгдэж байгаа олон талт ажлуудын нэг болох энэхүү үйлчилгээний төв нь ТЭДИ төвтэй залгаа байрлаж, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагад нийцсэн тохилог орчинг бүрдүүлсэн байна.
Скайтелийн дараа төлбөрт,урьдчилсан төлбөрт, нэмэлт болон контентын үйлчилгээ, олон улсын роуминг, сансрын холбоо, байгууллагын цогц үйлчилгээ, Скаймедиа “Гурвалсан үйлчилгээ” /IPTV,интернет, суурин утас/-г хувь болон байгууллагын хэрэглэгчиддээ үзүүлэхийн сацуу гар утас, ухаалаг төхөөрөмжүүдийн худалдаа үйлчилгээ, засварын төвүүдийг ажиллуулан 100 гаруй ажлын байрыг шинээр бий болголоо.
Мөн тус төвд Samsung, Аpple, LG брэндүүдийн албан ёсны төвүүд төвлөрснөөр хамгийн сүүлийн үеийн хандлага болж буй ухаалаг гар утас төхөөрөмжүүд, дагалдах хэрэгслийг худалдан авч засвар үйлчилгээнд хамрагдах боломжыг бүрдүүлсэн тул эрхэм хэрэглэгч та үйлчилгээний “Загвар” болсон Скайтелийн шинэ төвөөр тав тухтай үйлчлүүлээрэй.
Скайтел Групп
04 03/2024
01 02/2024
16 01/2024