СКАЙТЕЛ ГРУППЫН ТВИТТЕР ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ БАРЬЖ БУЙ БЭЛЭГ

2014-11-25

Скайтел групп 15 жилийн ойн баярын хүрээнд технологийн томоохон бүтээн байгуулалтыг хийж, хот хөдөөгийн хэрэглэгчдийн “Интернэт хэрэглээний ялгарлыг” арилгах зорилготой интернэтэд суурилсан олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд үүрэн холбооны 3-р үеийн GSM HSPA+ системийн дэвшилтэт 3G технологийг Монгол орон даяар Улаанбаатар хот, 21 аймаг, 400 гаруй сум суурин газарт амжилттай нэвтрүүлээд байгаа бөгөөд энэ нь хот хөдөө ялгаагүй хэзээ ч, хаанаас ч өндөр хурдаар хөдөлгөөнт интернэтэд холбогдох боломжтой хамгийн өргөн 3G сүлжээг байгуулаад байна.

 

Энэ удаад Скайтелийн  хамт олон интернэтэд суурилсан дараагийн том бэлгээ задалж байгаа бөгөөд Твиттер компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчболох “Колл Про” ХХК-тай урт хугацааны гэрээ байгуулан Монгол улсад анх удаа Twitter компанийн албан ёсны хамтын ажиллагаатай компани боллоо. Ингэснээр Скайтелийн Sky 3G+ үйлчилгээний бүх хэрэглэгчид Твиттер аппликэйшн болон вэб хуудсыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.

Мөн эрхэм та интернэтэд холбогдох боломжгүй үедээ “Message Twitter” үйлчилгээг авч жиргэх боломжтой буюу хэзээ ч, хаана ч Twitter-ийг ашиглах боломж нээгдсэн болно.  

Твиттерт идэвхтэй байж бусдын санаа бодлыг сонсож, өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг жиргээчид та бүхэн бидэнтэй нэгдэж твиттерийн ертөнцөд хязгааргүй жиргээрэй

 

Монголын үүрэн холбооны Скайтел групп

 Дэлгэрэнгүй мэдээллийг 1510, 1515