ТА ҮҮРЭН ХОЛБООНЫ ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫГ МЭДМЭЭР БАЙНА УУ

2014-11-14

Скайтел Групп нь үүсгэн байгуулагдсаныхаа 15 жилийн ойн хүрээнд  мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан “ICT EXPO-2014” үзэсгэлэн,  салбарын Эрдэм  шинжилгээний бага хурал болон спортын наадам, Ази Номхон Далайн Орнуудын Цахилгаан Холбооны  байгууллагуудын  “Кибер Аюулгүй байдлын V Форум” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулаад байна.

Энэ удаад мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар сонирхолтой сэдвүүдийг багтаасан “Мэдээллийн технологи, үүрэн холбооны ирээдүйн чиг хандлага” илтгэлүүдийг Дэлхийн тэргүүлэх үүрэн холбооны операторуудын нэг SKTelecom, Дата үйлчилгээний технологиор тэргүүлэгч CISCO компаниудтай хамтран  2014 оны 11-р сарын 15-ны өдөр салбарын мэргэжилтнүүдэд зориулан  зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын инженер техникийн удирдах түвшний ажилтнууд, салбарын мэргэжилтэнүүд болон мэдээллийн технологи сонирхдог хэрэглэгч, харилцагчид хүрэлцэн ирж оролцох боломжтой.  Тус танилцуулга лекц Тусгаар Тогтнолын Ордоны 3-н давхарын бага танхимд  2014 оны 11 дүгээр сарын 15-ны 10:00 цагаас болно.  

 

МОНГОЛЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СКАЙТЕЛ ГРУПП