СПОРТЫГ ДЭМЖИГЧ СКАЙТЕЛ ГРУПП ИНЧЕОН 2014 АЗИЙН ОЛИМПЫН ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛАА ГАРДУУЛЛАА

2014-10-27

Скайтел Групп Азийн олимп, Инчеон-2014 спортын их наадамд онцгой амжилт гаргасан Монголын бахархал болсон тамирчиддаа талархал илэрхийлэн алтан дугаар, бүтэн жилийн үйлчилгээний эрх, Samsung Galaxy S5 duos гар утас зэрэг шагналуудаа гардууллаа. Тус групп энэхүү Азийн олимп, Инчеон-2014 спортын их наадмыг Монгол түмэндээ шууд дамжуулах нэр хүндтэй ажилд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон юм. Уг тэмцээн 2014 оны 9 дүгээр сарын 19-өөс 10-р сарын 4-ний өдөр БНСУ-ын Инчеон хотноо зохион байгуулагдаж Монгол тамирчид маань 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл нийт 21 медаль хүртэж багийн дүнгээрээ 16 дугаар байрт жагссан нь урьд өмнө үзүүлж байгаагүй амжилт болсон билээ.

Скайтел Групп Samsung Galaxy S5 duos гар утсыг Монголд албан ёсоор дөнгөж оруулж ирээд байгаа бөгөөд хоёр сим картыг зэрэг ашиглах боломжийг олгодог онцгой үзүүлэлт бүхий утсыг тамирчиддаа бэлгэнд өглөө. Скайтел группын удирдлагууд амжилт гаргасан тамирчдаа хүлээн авч уулзан цаашдын спортын их ажилд нь өндөр амжилтыг хүсэн, Монгол улсын нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулан, урьд хожид байгаагүй амжилтыг үзүүлж чадсан нийт тамирчдаараа бахархаж буйгаа илэрхийлээд нийт Монголчуудынхаа өмнөөс цаашдын спортын их ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Скайтел Групп