04 03/2024
Скайтел Групп 15 жилийнхээ ойн хүрээнд олон ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ удаад хэрэглэгч, харилцагч, олон нийт, оюутан залуучууддаа зориулан оюунд нь үнэтэй хөрөнгө оруулалт хийхээр дэлхийн шилдэг 10 илтгэгчийн нэг Канад улсын иргэн, Ноён Боб Юричакыг эх орондоо урилаа. Тэрээр Монгол улсад анх удаа ирж байгаа бөгөөд 2014 оны 10 дугаар сар 15-ны өдөр Тусгаар Тогтнолын ордонд Скайтел Группын урилгаар хэрэглэгч, харилцагч нарт зориулан “Манлайллын хэв шинж ба Багийн сэдэлжүүлэлт” сэдвээр, эх орны ирээдүйг авч явах оюутан залууст зориулан “Амжилтын мөрдлөг” сэдвээр 2 удаагийн лекц уншсан юм. Ноён Боб Юричакын талаар товч дурьдвал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн шилдэг 10 илтгэгчдийн нэг, нийгмийн зүтгэлтэн төдийгүй сайн сайхны төлөө, эерэг хандлага, зөв үйлдэл, хариуцлагын талаар 47 оронд1500-д удаа олон мянган хүмүүст илтгэл тавьсан туршлагатай нэгэн юм. Тэрээр “Боб Юричак менежмент” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд түүний харилцагчид нь Фортун /Fortune/500-н шилдэг компаниудаас эхлэн төрийн болон олон улсын байгууллагууд байдаг байна.
“МАНЛАЙЛЛЫН ХЭВ ШИНЖ БА БАГИЙН СЭДЭЛЖҮҮЛЭЛТ” СЭДЭВТ ЛЕКЦ
Ноён Боб Юричакын хэрэглэгч, харилцагч нарт зориулсан “Манлайллын хэв шинж ба Багийн сэдэлжүүлэлт” сэдэвт лекц нь хувь хүний өөрийн үнэ цэнэ, хөгжил, өөрийгөө мэдрэх мэдрэмжээс эхлэн бусдыг хөгжүүлэх, манлайлах гэсэн үзэл санаанд төвлөрсөн. Түүнчлэн байгууллагын удирдлага нь ажилтнууддаа хэрхэн ажлын эрч хүч, ажиллах урам зориг өгөх, амьдрал болоод ажилдаа илүү зорилго, тэмүүлэлтэй байлгаж хөтлөх тухай сонирхолтой лекц боллоо. Энэ лекцийн талаарх сонсогчийг сэтгэгдлийг хуваалцвал:
ХИС-ийн Бизнесийн Удирдлагын Тэнхимийн багш П.Анар: ОЛОН ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ, ҮР ӨГӨӨЖТЭЙ ИЛТГЭЛ БОЛЛОО
Тус илтгэл олон хүнд хүртээмжтэй, үр өгөөжтэй илтгэл боллоо. Скайтелийн 15 жилийн ойн баяраар дэлхийн шилдэг илтгэгчийн лекцэнд ирсэндээ баяртай байна. Илтгэлийн сэдэв маш их таалагдлаа. Өмнө нь олж аваагүй олон мэдээлэл авч чадлаа. Скайтелийн хамт олонд амжилт хүсье. Баярлалаа.
“Мондүр” ХХК-ны захирал Р.Агар: ЯГ ОДОО ГАРААД Л ХИЙЖ ЭХЭЛМЭЭР САНАГДСАН
Оюунд минь хөрөнгө оруулалт хийж баяраа тэмдэглэж байгаа Скайтелдаа баярлалаа. Энэхүү лекц нь бидний сайн мэддэг хэрнээ өдөр тутамдаа хэрэгжүүлж амжихгүй яваа багийн идэвхжүүлэлтийг сануулж өглөө. Яг одоо гараад л хийж эхэлмээр санагдсан. Олон авч хэрэгжүүлмээр санаанууд авч үлдсэндээ баяртай байна.
Скайтелийн хэрэглэгч Э.Нарангэрэл: ХЭРЭГТЭЙ ЦАГТ МИНЬ ХЭРЭГТЭЙ ҮГИЙГ ХЭЛЛЭЭ
Би Скайтелийн дугаарыг ашиглаад 10 гаруй жил болж байна. Үнэ ямагт боломжийн, хэрэглэгчдээ байнга халамжилдаг нь надад таалагддаг. Энэ удаагийн арга хэмжээ үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Хэрэгтэй цагт минь хэрэгтэй үгийг хэллээ гэж дүгнэж байна. Дэлхийн хэмжээний илтгэгч гэдэг үнэхээр өөр юм. Танхимын 350 гаруй хүнийг тэр чигт нь автуулж чадаж байгаа нь үнэхээр гайхалтай байлаа.
ОЮУТАН ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН “АМЖИЛТЫН МӨРДЛӨГ” СЭДЭВТ ЛЕКЦ
Монголын ирээдүй болсон оюутан залуучуудад зориулсан “АМЖИЛТЫН МӨРДЛӨГ” сэдэвт хүндэтгэлийн лекц нь хувь хүний эерэг хандлага, зөв үйлдэл, хариуцлага болон ирээдүйн шилдэг боловсон хүчин болоход анхаарах дадал зуршил, зан төлөв, харилцааны ур чадваруудаас хуваалцсан юм. Уг лекцэнд Монголын томоохон их дээд сургуулиудын нийт 1000 гаруй оюутан залуус хамрагдсан нь арга хэмжээний үр өгөөж, цар хүрээг харууллаа. Түүний лекцийг сонсохын тулд оюутан залуучууд Тусгаар тогтнолын ордны их танхимыг хүн гишгэх зайгүй дүүргэсэн байлаа. Оюутнууд түүний лекцийг сонсохын тулд шатан дээгүүр эгнэн сууж, зарим нь орох хаалгануудын өмнө зогсон лекц сонсож харагдсан. Энэхүү арга хэмжээний талаарх сэтгэгдлийг хуваалцвал:
МУИС-ийн ЭЗС-ийн оюутан Э.Мөнхсайхан: ЯГ ЦАГАА ОЛСОН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Оюутан залууст зориулсан үнэтэй зөвлөгөө, зөвлөмж өгч чадлаа. Чадварлаг боловсон хүчин болоход цаашид анхаарах их олон зүйлс мэдэж авсандаа баяртай байна. Сургуулиа төгсөөд амьдралын гараанд гарах гэж байгаа бид нарт яг цагаа олсон арга хэмжээ боллоо гэж бодож байна. Скайтел болон Боб Юричакдаа баярлалаа гэж хэлмээр байна.
Отгонтэнгэр Дээд сургуулийн оюутан О.Лхагвасүрэн: ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭЭД ОЛОН ЗҮЙЛИЙГ ӨӨРЧЛӨХӨӨР ХИЧЭЭНЭ
Онц сонирхолтой лекц боллоо. Өнөөдөр найз нараасаа энэ арга хэмжээний тухай сонсоод нилээн эргэлзэж байж ирсэн хэдий ч Дэлхийн шилдэг 10 лекторын нэгний лекцийг өөрийн биеэр сонсож, олон санаатай буцаж байгаадаа баяртай байна. Ялангуяа амжилт гэдэг нэг л өдөр бий болдоггүй, байнгын ажиллагаа шаарддаг гэдгийг илүү тод тусгаж авлаа. Өнөөдрөөс эхлээд олон зүйлийг өөрчлөхөөр хичээнэ гэж бодож байна.
ХУИС-ийн оюутан Ө. Энхттогтох: ҮНЭХЭЭР ЭМОЦИТОЙ, СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ
Хүсээд ч чадахгүй зүйл өнөөдөр биеллээ оллоо. Би өмнө нь интернэтээс Боб Юричакын илтгэлийн үзэж байсан. Үнэхээр эмоцитой, сэтгэл хөдөлгөм уншдаг санагдаж байсан. Тэрхүү лекцээ өнөөдөр өөрөө сонсчихлоо. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүний лекц болохоороо бусдаас хамаагүй илүү санагдсан.
СЭЗДС-ийн оюутан Л.Төрмандах: БҮТЭЛГҮЙТЛЭЭС ИЛҮҮ СУРГАМЖ АВЧ УРАГШЛАХ ЁСТОЙ
Лекцээс олон зүйл ойлголоо. Өмнө нь бүтэлгүйтэх бүртээ өөрийгөө үргэлж буруутгаж зориг хүсэл мөрөөдлөө шалан дээр гишгэлж байсандаа харамсаж байна. Харин ч бүтэлгүйтлээс илүү сургамж авч урагшлах ёстой гэдгийг хатуу ойлголоо. Амжилт гэдэг миний хичээл зүтгэл, яаж хөдөлмөрлөхөөс шалтгаална шүү гэдгийг ойлгосондоо баяртай байна.
04 03/2024
01 02/2024
16 01/2024