СКАЙТЕЛИЙН АЗТАНУУД NBA-ИЙН ШИЛДЭГ БАГУУДТАЙ ХАМТ

2014-10-14

Скайтел Групп 15 жилийнхээ ойн хүрээнд олон олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ болон техник технологийн шинэчлэлтээрээ хэрэглэгчиддээ бэлэг барин хот хөдөөгийн хэрэглэгчийн хэрэглээний  ялгаварыг арилгах зорилгоор 2G буюу CDMA сүлжээгээ GSM системийн 3G буюу HSPA+ сүлжээгээр Монгол орныг бүрэн хамарсан үндэсний 3G сүлжээг  21 аймаг 400 гаруй сум суурин газарт 3G+ сүлжээг оруулаад байна. Энэ удаад  ээлжит бэлэг болох “Скайтел азтанууд” сугалаат урамшууллын хөтөлбөр 2014.9.07-10.04 ны хооронд Эрдэнэт, Дархан хотуудын салбарууд дээр явагдаж өнгөрлөө. Дархан, Эрдэнэт хотуудын Скайтелын салбараас шинэ дугаар худалдан авсан хэрэглэгч бүрт азын сугалааны 1-эрх олгохоос гадна цэнэглэгч карт худалдан авсан  болон ярианы төлбөрөө төлсөн, гар утас худалдан авсан хэрэглэгч бүртээ азын сугалаанд оролцох боломжийг олгосон юм. Сугалааны супер хонжвор NBA-ийн шилдэг багууд болох “NETS”,“KINGS” багуудын аялан тоглолтыг Бээжин хотод үзэх эрхээр зөвхөн Дархан, Эрдэнэт  хотоос нийт10 азтан шагнууллаа.

Супер азтанууд NBA-ийн тоглолт үзэх эрх хожсон бол 500,000₮-ий дурын бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон авах эрхийн бичиг, хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас, амжилтад хөтлөх азын дугаар гэх мэт олон олон шагналын эзэд Дархан, Эрдэнэт хотуудаас тодорлоо.

10 супер азтанууд маань 10 сарын 13-ны өдөр Бээжин хотыг зорисон бөгөөд NBA-гийн тоглолт үзэхээс гадна Бээжин хоттой танилцаж зоо парк, далайн аквариум, зуны олимпын 29-р их наадмын цэнгэлдэх хүрээлэнтэй танилцах  зэрэг сонирхолтой аялалд хамрагдах юм байна.

Скайтелын салбараараа үйлчлүүлээд азтан болсон нийт хэрэглэгчиддээ баяр хүргээд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.